Caakmedee

Энгийн иргэний байшин дээр их бууны сум унаж, 7 хүн гэмтжээ

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2025/03/06

Энгийн иргэний байшин дээр их бууны сум унаж, 7 хүн гэмтжээ

 

Өмнөд Солонгосын хойд хэсэгт орших Почён хотын нэгэн иргэний байшин дээр их бууны сум унасны улмаас долоон хүн гэмтэж, бэртсэн хэрэг гарчээ. 

Сөүлээс хойд зүгт 43 км-ийн зайд орших уг хотод унасан их бууны сумнаас үүдэн тосгоны хэд хэдэн байшин нурсан бөгөөд тус хэргийн тухай дуудлага холбогдох албаныханд өглөөний 10:00 цагийн орчимд ирсэн байна. 

Тус сум чухам хаанаас, хэрхэн унасан болохыг шалгах ажиллагаа явагдаж байгаа тухай эх сурвалжууд дурджээ. 

 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу