Caakmedee

Хониндоо яваад алга болсон эмэгтэйг эсэн мэнд олдлоо

  • Нийгэм
  • 2025/03/26

Хониндоо яваад алга болсон эмэгтэйг эсэн мэнд олдлоо

Өчигдөр /2025.03.25/ гэхэд хониндоо яваад алга болсон иргэнийг онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баян гол багийн Цов гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ иргэн 30 настай эмэгтэй Э нь орой 17:00 цагийн орчимд гэрээсээ хойд зүгт хониндоо явганаар гараад сураггүй алга болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр өглөө 06:10 цагт бүртгэгджээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн Хутаг-Уул гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон байна.

Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай тул цаг агаарын гамшиг үзэгдлээс иргэдийг урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу