Налгар намын сайхан улиралд дэлхийн өнцөг булангаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид товолсон цагтаа Далан Хар уулын энгэр дэх үзэсгэлэнт сайхан Хөххотод маань хуран цугларч, найрсаг сэтгэлээр танилцан, хөгжлийн шинэ боломжийг хайн, тал нутгийн өрнөл хөгжлийг магтан шагшиж, хөгжлийн талаар хамтдаа ярилцсан нижгжир форум болж өнгөрлөө.
Налгар намрын сайхан улиралд дэлхийн өнцөг булангаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид товолсон цагтаа Далан Хар уулын энгэр дэх үзэсгэлэнт сайхан Хөххотод маань хуран цугларч, найрсаг сэтгэлээр танилцан, хөгжлийн шинэ боломжийг хайн, тал нутгийн өрнөл хөгжлийг магтан шагшиж, хөгжлийн талаар хамтдаа ярилцсан нижгжир форум болж өнгөрлөө.
“Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжил дэвшлийг урагшлуулъя” сэдвээр зохиогдож байгаа тав дахь удаагын энэхүү экспогийн хүрээнд өнөөдөр буюу 8-р сарын 26-ны үдээс өмнө Хөххотын Шератон зочид буудалд Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын тинк-танк форум 2025 ёслол төгөлдөр зохион байгуулагдсан юм. Тус форумыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар ерөнхийд нь удирдан зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Гадаад Харилцааны Алба хамтран гүйцэтгэсэн билээ.



Тус форум нь “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцохын зэрэгцээ гадаадад нээлттэй төвшнөө дээшлүүлэх, Хятад улсаас умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлогыг бэхжүүлэхэд дэмжиж, улсаны гадаад дотоодын хос эргэлтэнд чухал үүрэг гүйцэтгэх зорилт тавьж зохион байгуулагдсан байна.
Тус форум нь умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлого, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цөлжилтөөс сэргийлэн элсийг тогтворжуулах, шинээр өрнөсөн хөрөнгө оруулалтын аж үйлдвэр зэрэг холбогдох гол сэдвийн хүрээнд, Хятад, Орос, Монгол улс, Төв Азий, Өмнөд Америк, Африк тив зэрэг холбогдох улс орнуудын болон Хятадад суугаа элчин сайд, албаны төлөөлөгчид, судалгааны төвийн мэргэжилтнүүд хуран цугларч, санал бодлоо солилцон, талууд “ Бүс ба Зам ” -ыг хамтдаа бүтээн байгуулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, өндөр төвшний гадаад нээлтээр чансаатай хөгжлийг түлхэн урагшлуулах болно. Тус форумыг ӨМӨЗО-ны Гадаад харилцааны албаны дарга Фан Хүй даргалж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын орлогч дарга Ян Жинь хол ойроос хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд зориулж угтах үг хэлэв. Дараа нь Монгол улс, Орос, Мозамбик, Тайланд зэрэг улс орноос хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид үг хэлсэн байна.










Хурлын төлөөлөгчид Хятадын биет бус соёлын өвтэй танилцаж байгаа нь


Өвөр монголын өдрийн сонины сэтгүүлчид хурлын төлөөлөгчидийн хамт
Тус форумын үеэр бас “би өвөр монголд хайртай” гэх сэдвийн хүрээнд үзэсгэлэнт сайхан өвөр мөнголыг танилцуулах арга хэмжээ зохион байгуулсан төдийгүй Хятадын уран бичлэг, гар урлалын бүтээгдэхүүн, арьсан эдлэл, нүүрний баримал, онцлогт идээн, шаазан урлал зэрэг биет бус соёлын өв болон онцлогт үзмэрийг дэлгэн үзүүлж, зочид төлөөлөгчидийг гар бие оруулцуулан зохион байгуулсан байлаа.
Монгол улсын Төв аймгийн Эрдэнэ-Цагаан сумын иргэдийн хуралын төлөөлөгч Батболд Лхагва ярилцлагаа хүлээж байгаа нь



Хятад биет бус соёлын өвтэй танилцаж байгаа нь
Монгол улсын Төв аймгийн Эрдэнэ-Цагаан сумын иргэдийн хуралын төлөөлөгч Батболд Лхагва:
--Анх удаагаа иймэрхүү экспонгийн арга хэмжээнд оролцож буйдаа сэтгэл маш өндөр байна. Маш сайхан өндөр төвшнөөр зохион байгуулагдаж байгаа юм. Тус экспо нь Монгол улс төдийгүй онцгойлон манай Төв аймгийн Зуун Мод хотын хувьд маш чухал ач холбогдолтой байгаа юм. Тэрчлэн эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааны тал дээр маш сайн өр өгөөжөө өгч ажиллаж байна. Цаашдаа ногоон хөгжил, экологи, технологи, соёл, аялал жуулчлал зэрэг олон салбарт харилцаа хамтын ажиллагаагаа улмаар өргөжүүлэн тэлж, Өвөр монгол төдийгүй олон улсын хэмжээнд хамтран ажиллах боломж нээж, харилцан ашигтай найрасг харилцаатай байхыг хүсэж байна. Монгол улсад маань аялал жуулчлал, соёл зэрэг олон талын өвөрмөц онцлогтой зүйлс бий, бид өргөн цар хүрээнд харилцаа холбоогоо батжуулах болно. Тус экспод зориулан Төв аймгаас үндэстний өв соёлоо түгээх, Монголын үндэсний хувьцас хунар урлах хүмүүс бас хүрэлцэн ирсэн, энэ тал дээр ч хамтран ажиллах хүсэлтэй байгаа, ирэх хоёр хоногт бас хэд хэдэн салбар чиглэлээр хамтран ажиллах санал санаачилга дэвшүүлэх юм. Өнөөдөр би Хятадын биет бус соёлын өвтэй гар бие оролцож танилцсандаа маш баярлаж, маш гайхалтай,сонирхолтой санагдаж байна, бид ч Монгол улсын өвөрмөц онцлогтой өв соёлоо иймэрхүү арга хэмжээгээр дэлгэрүүлэх зорилт тавьж ажиллах юм. Өөрөө оролцож урлан хийсэн бүтээлээ аваад буцна, маш сайхан дэрсамж болох юм байна.
Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Хөххот дахь Цэлгэртал олон улсын хурлын төвд нээлтээ хийлээ。“Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжил дэвшлийг урагшлуулъя” сэдвээр зохиогдож байгаа тав дахь удаагын энэхүү экспо нь дээд түвшний уулзалт, эдийн засаг, худалдааны хэлэлцээр, хүмүүнлэгийн солилцоо, үзэсгэлэн худалдаа зэрэг дөрвөн их агуулгын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх болно.
Зохиогч: | ХаньХуншя, Хөүрүй |
Найруулагч: | ХаньХуншя |
Эх сурвалж: | Солонго мэдээллийн төв |