Хөвсгөл аймагт тарваган тахлын хүний өвчлөл батлагдаж, хэсэгчлэн хорихоор боллоо.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны есдүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Уг асуудлаар өнөөдөр өглөөнөөс эхлэн Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар зөвхөн голомттой бүсэд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоож, аймгийн хэмжээнд хөдөлгөөн болон бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилэх шийдвэр гаргажээ.
Анхааруулга: Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт хордлогоор илэрдэг зоонозын цочмог халдварт өвчин юм. Тарваган тахлын эмнэлзүйн шинж тэмдэг: Халдвар авсанаас хойш 1-6 хоног, дунджаар 2-3 хоногийн дотор шинж тэмдэг илэрнэ.