Caakmedee

Элэгний хавдрын 10 гаруй тохиолдолд туяа эмчилгээ хийсэн нь амжилттай болжээ

  • Мэдээ мэдээлэл
  • 2025/09/18

Элэгний хавдрын 10 гаруй тохиолдолд туяа эмчилгээ хийсэн нь амжилттай болжээ

 

Хавдар судлаач эмч нарын эрдэм шинжилгээний таван салбар хурлыг ирэх сарын 16-17-нд зохион байгуулах юм. Үү¬ний хүрээнд эхний салбар хурлыг “Элэг ба түрүү булчирхайн хорт хавдрын туяа эмчилгээ” сэдвээр өрнүүлсэн. Хавдар судлалын салбарын хөгжил дэвшил нь цөмийн технологийн ололт, амжилттай салшгүй холбоотойг ХСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Батболд хурлын эхэнд онцоллоо. Хуралд тус эмнэлгийн удирдлага, эмч, физикч, техникчдээс гадна УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн мэргэжилтнүүд, Австрали улсын туяа эмчилгээний эмч нар оролцсон юм. ХСҮТ-ийнхөн 2024 оны зургаадугаар сард Японы “Хирошима” их сургуулийн багийнхантай хамтран элэгний хавдрын стереотактик туяа эмчилгээ болон үүдэн венийн бүлэн¬гийн эмчилгээний тех-нологиудыг нэвтрүүлж эхэлсэн байна. Өдгөө элэгний хавдрын 10 гаруй тохиолдолд биеийн стереотактик (SBRT), үүдэн венийн бүлэнгийн 12 тохиолдолд туяа эмчилгээ хийсэн нь амжилттай болсныг хурлын үеэр танилцуулсан юм. Тус төвийн туяа эмчилгээний их эмч Б.Билэгсайхан “Элэгний хавдрын стереотактик болон хөнгөвчлөх туяа эмчилгээ нэвтрүүлсэн туршлага”, Австралийн “Жон Флинн” эмнэлгийн профессор Сиддартха Бакси “Элэгний хавдрын стереотактик болон хөнгөвчлөх туяа эмчилгээний технологи, эмчилгээний үр дүн” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Ч.Цэлмэг

https://www.unuudur.mn/a/277652

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу