Caakmedee

”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

  • Мэдээ мэдээлэл
  • 2025/10/01
Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин гэрэлт цахилгааны хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны алтан дуудлагын карт, элсэрхэг хурдны замаар давхиж буй машинууд
Цөл нь зөвхөн тэмээний хонхны дууж хангинасан , ганцаардлаар дүүрэн нутаг байхаа больсон. Мөн нарны гэрлээр цахилгаан гаргах хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны ургацын далай болж, элсэн цөлийн хурдны замаар давхих машинууд нь элсэн цөлд хөгжил дэвшил авчирч буй юм.
Фотовольтийн цэнхэр далай бол элсэн цөлийн гайхамшиг юм. Намрын улиралд Баяннуур хотын Хангин хойд хошуун дахь Улаанбух элсэн цөлийн зүүн захад орших элсэн цөлд гүн цэнхэр фотоволтайк хавтангуудын эгнээ намуухан давалгаалах далай тэнгис мэт харагдана. Хавтан хоорондын элсэрхэг газарт өвс сайхан ургаж, нарны гэрэлд гялалзаж байдаг. Тухайн нутагт одоо баригдаж байгаа 300 мянган киловаттын хүчин чадалтай фотоволтайк төсөл нь Өвөр Монголын элсний хяналт, салхины эрчим хүч, фото цахилгаан эрчим хүчийг нэгтгэсэн гол төсөл мөртөө нийтдээ 1.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай юм. 2025 оны 08-р сарын эцэс гэхэд уг төсөл  цахилгаан сүлжээнд бүрэн холбогдож ашиглалтад орсноор, жилд дунджаар 580 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, 10 сая гаруй юанийн татварын орлого оруулах төлөвтэй байна.
Хятадын уламжлалт эмийн ургамал нь орон нутгийн брэнд болж байна. цөлжилттэй нүүр тулсан Баяннуур хотын Дэнкөү шянь нь экологийн нөхөн сэргээлтэд суурилсан өвөрмөц экологийн хөдөө аж ахуй, мал аж ахуйг идэвхтэй хөгжүүлж, элсийг тогтворжууж, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор цөлд амьдардаг цагаан гоёо, чихэр өвс зэрэг эмийн ургамлыг тарьж ургуулан, ялангуяа, заг модын цагаан гоёо нь орон нутгийн онцгой брэнд болжээ.
Заг модыг тариалагч Жан өвөө баярласаар, эдгээр заг модуудын дор ургаж буй нь цагаан гоёо биш харин “Алтан гулдмай" юм гэжээ. Тэрээр өнгөрсөнд цаг агаарын байдлаас шалтгаалаад тариан талбайгаас ургац хурааж байсан бол одоо би элснээс "Алт" ухаж, амьдрал минь улам сайхан болж байна гэв. Элсээр дамжин өнгөрөх хурдны замууд нь элсэн цөлийн "Алтан гарц" юм. Өдгөө Өвөр Монгол 7 мянга орчим суурин тосгон, 18 мянган байгалийн тосгоныг холбосон 45 мянган километр элс дамнасан хурдны зам барьжээ. Элс дамнасан хурдны замууд нь зүлэгжүүлсэн тор, салхины хамгаалалттай хамт элсэнд саад үүсгэж, шилжиж буй элсийг тогтоож байдаг. Энэ нь элстэй тэмцэх замын үйлчилгээ үзүүлж, зорчих хүндрэлийг хөнгөвчлөхөөс гадна аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй, гэрэл цахилгаан эрчим хүч зэрэг салбаруудыг нэгэн зэрэг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Улаанхад хотын Онгниуд хошууны Ү-БАЙ/Үдань суугиниас Баянтаохай шян хүртлэх/ хурдны зам нь тус хошууны нээгдсэн 13 дахь элсэн зам мөртөө өнөөг хүртэл хамгийн том бөгөөд хамгийн урт асфальт хучилттай элсийг хөндлөн туулах хурдны зам болох юм. Ү-БАЙ хурдны зам дайран өнгөрдөг Онгниуд хошуу нь 2024 онд 2 сая 875 мянган жуулчин хүлээн авч, 3 тэрбум 538 сая юанийн аялал жуулчлалын орлого олсон мөртөө 2023 онтой харьцуулахад 13.6 хувь ба 7.2 хувиар тус тус нэмэгджээ. Мөн 2024 онд Ү-БАЙ хурдны зам нь "Хятадын арван сайхан хөдөөнгийн зам"-ын нэгээр шалгарсан байна.
Цөлжилтийн гамшигт хүнд нэрвэгдэж байсан энэ нутаг өдгөө ногоон хөгжлийн замаар урагшилж байна. үүнд элс дамнасан хурдны замууд нь цөлийн элсийг ойр орчмын хот, суурин газрууд руу нүүх элсний нүүдлийг тогтоож, Хятадын умард хэсгийн гол тээврийн артерийн аюулгүй байдлыг хангасан билээ. Хиймэл дагуулаас харахад алтан өнгө нь элсэн цөлийн гол өнгө болж, ногоон өнгө нь түүний шинэ төрх болжээ.
Өвөр Монголын элсэн цөл өнөөдөр “Үхлийн далай” байхаа больж, “Цэнхэр фотоволтайк далай”, “Ногоон баялгийн орон” болоод байна. Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн мэргэн ухаан, хичээл зүтгэл, техник технологиор амжилтад хүрсэн юм. Элс манх нь үнэхээр алтаны уурхай болж хувирах боломжтой. Энэ бол ид шид биш харин Өвөр Монголчуудын хичээл зүтгэлийн үр дүн юм. 
 
Зохиогч:
Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:
ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:
ӨМӨС
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу