Caakmedee

Б.Алтанчимэг холимог тулааны залуучуудын дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин боллоо

  • Спорт / Мэдээ мэдээлэл
  • 2025/10/03

Б.Алтанчимэг холимог тулааны залуучуудын дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин боллоо

 

Холимог тулааны 2025 оны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ий шигшээ тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний залуучуудын ангиллын аваргын төлөөх тулаанууд явагдсан бөгөөд эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Байгалмаагийн Алтанчимэг Ангол улсын тамирчин Надир Виеираг 2-р үед хөлийн гурвалжин боолтоор буулган авч дэлхийн аварга боллоо.
Улсын 2 удаагийн аварга, 2024 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Алтанчимэг ийнхүү холимог тулааны спортоор залуучуудын дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин болж байна.
Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанчид өрсөлдөж байгаа Тбилисийн ДАШТ аравдугаар сарын 2-нд Насанд хүрэгчдийн финалууд явагдсанаар өндөрлөх болно. Тус тэмцээнд Монгол улсаас нийт 4 тамирчин 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.
Их засаг, аюулгүй байдал хууль сахиулахын сургуулийн 326B бүлгийн оюутан Б.Алтанчимэг 2025 оны холимог тулааны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлснээр ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.
undefined

 

facebook
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу