Caakmedee

Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

  • Мэдээ мэдээлэл
  • 2025/11/19
Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн Хятадад визгүй нэвтэрсэн нь нийт гадаадын иргэдийн 71.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 53.9 хувиар нэмэгдсэн байна. "Хятад дахь аялал" үргэлжилсээр буй нь хятадын залуу үеийн дунд шинэ мэргэжил чимээгүйхэн бий болгож байна. Гадаадын жуулчдад зориулсан хувийн "орон нутгийн хөтөч" бий болж, тэд богино хэмжээний видео бичлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэрэг нэгдсэн мэдээллийн платформыг ашиглан гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялж түүнийгээ мэдээлж байна.
Хятад болон дэлхийг холбосон энэхүү ажилд эдгээр эрч хүчтэй, нээлттэй сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй "иргэний дипломатууд" гадаадын жуулчдад жинхэнэ олон талт орчин үеийн Хятад улсыг гүн гүнзгий мэдрүүлээд  зогсохгүй дэлхий дахины Хятадын залуу үеийнхнийг ч ойлгуулж байна.
Бээжингийн хувийн мэдээллийн блогч Жан Жэнш:
- Агуу ертөнцийг хүсэл тэмүүллээр холбосугай
Миний "нутгийн хөтөч" болсон түүх бол бодлогын боломжоос болон ажил мэргэжлийн өөрчлөлтөөс үүдэлтэй. 1992 онд төрсөн би нэг үе үйлдвэрийн ажилчин байсан. Хятадын Төвийн Санхүү эдийн засгийн их сургуулийг төгсөөд эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар АНУ-д очсон. Өнгөрсөн жил би өндөр цалинтай ажлаасаа чөлөөлөгдөж, гадаадын жуулчдад аялал жуулчлалын хөтчийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ олон нийтийн сүлжээнд түүхийн тухай хувийн мэдээллийн хуудас нээж, чөлөөт ажилтан болсон. Энэ сонголт миний соёлын солилцоо хийх хүсэл эрмэлзлээс үүдэлтэй.
Өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн Хятад улс дэлхийн олон оронд Хятадад визгүй зорчих иж бүрэн бодлого хэрэгжүүлж, янз бүрийн хязгаарлалтыг султгасан. Цаг үеийн урсгалыг үргэлж идэвхтэй дагаж мөрддөг хүний хувьд би шинэ боломжийг маш их мэдэрсэн. Би гадаадад сурч байсан туршлага, түүх сонирхдог авьяасаа хослуулан гадаад аяллын платформоор захиалгаа хэрхэн татах, гадаадын жуулчдад байгалийн үзэсгэлэнт газруудаар хөтөчтэй аялал хийх талаар судалж эхэлсэн. Энэ оны эхээр би Хааны ордон болон Хэнгэргэт цамхагаар аялах үйлчилгээ үзүүлсэн бөгөөд захиалга маш хурдан ирсэн.
Уламжлалт бүлгийн аяллаас ялгаатай нь миний үйлчилгээ илүү "хөнгөн" бөгөөд зөвхөн аялал жуулчлалын газруудад ямар ч унаа, байргүйгээр чиглүүлэхээр хязгаарлагддаг. Энэхүү "нутгийн хөтөч" загвар нь Хятадын уламжлалт аялал жуулчлалын хөтчийн үйлчилгээнээс ялгаатай нь гадаадын жуулчдын эрх чөлөө, гүнзгий туршлага судлах хэрэгцээг бүрэн хангасан бөгөөд олны дунд түгээмэл сонголт болов.
Гадаадын иргэдийг дагуулан аялах нь гадаадын жуулчдад мэдээллийн цоорхойг нөхөж, Хятадыг сонирхоход нь туслах явдал юм. Тэдний байнга дурддаг зүйл нь "тохиромжтой", "аюулгүй", "халуун дулаан" гэсэн үгс байв. Өмнө нь Хятадад ажиллаж байсан Итали эмэгтэй "Европ одоо л мобайл төлбөр тооцоо хийх болсон, гэхдээ би Хятадад Aлипай-г арав гаруй жил ашиглаж байна!" Эдгээр туршлагаас харахад хүн хоорондын солилцоо нь өрөөсгөл үзлийг даван туулах чухал арга зам гэдгийг ойлгуулсан. Эдгээр хариулт жинхэнэ Хятад улсыг илүү олон хүн харах ёстой гэсэн итгэлийг минь бататгав.
 Энэтхэгийн нэгэн жуулчин надад Хятад залуус үргэлж нээлттэй, нийтэч байдгийг ойлгосон гэж хэллээ.
- Энэ нь үнэхээр урам сэргээсэн! Залуус эерэг хүчийг төлөөлдөг гэж би боддог. Тэд бол ирээдүй.  Бидний залуу үеийнхэн дэлхийг өргөнөөр хүлээн зөвшөөрч байгааг би ойлгож байна.
Хятад руу чиглэсэн аялал жуулчлалын өсөлт нь визгүй аялах бодлого, хамгийн чухал нь Хятадын дэлхийн нөлөө улам бүр нэмэгдэж байгаатай холбоотой. Тик Ток дээрх хотын өнгө үзэмжээс эхлээд гар утасны төлбөр тооцооны тав тухтай байдал хүртэл энэ эртний Хятад улсын талаарх дэлхийн сониуч зан улам бүр нэмэгдэж байна. Бидэн шиг "Ардын элч" нар бол жижиг цонхнууд шиг гадаадын жуулчдад эртний түүхт Хятад болон орчин үеийн эрч хүчтэй жинхэнэ олон талт Хятад улсыг харах боломж олгож байна.
Шаньшигийн аяллын хөтөч Лю Лилинг: - Төрөлх нутгийнхаа "Соёлын нэрийн хуудас" болном.
Намайг Лю Лилин гэдэг, би 29 настай. Тайюань аялал жуулчлалын мэргэжлийн коллежид аялал жуулчлалын англи хэл сурсан. Би АНУ-д дадлага хийснийхээ дараа зочид буудлын ресепшнээр ажиллаж эхэлсэн. Одоо би Шаньши дахь Хятад-Англи хоёр хэлтэй аяллын хөтөч хийж байна. Миний өөрчлөлт бол төрөлх нутгаа дэлхий дахинд харуулах, жинхэнэ Шаньшиг дэлхий нийтэд харуулах энгийн итгэлээс үүдэлтэй.
 АНУ-д дадлага хийж байх хугацаандаа намайг Хятадын Шаньши нутгаас ирсэн гэдгийг мэдээд гадаадын олон байгууллагууд Шаньши хаана байна гэж асуудаг байсан. Тэр үед л би түүх, соёлын баялаг өвтэй төрсөн нутгийг минь дэлхий нийт бүрэн ойлгоогүй байсныг ойлгосон. Би 2019 онд аяллын хөтчийн лицензээ аваад Бээжин, Шанхай, Гуанжөү зэрэг томоохон хотууд руу явахын оронд төрөлх нутагтаа үлдэж, Хятад-Англи хэлээр ярьдаг аяллын хөтөч хийхээр болсон. Зарим хүмүүс намайг өндөр цалинтай боломжоо алдсан тэнэг гэж хэлж байсан ч би гадаадын жуулчдад Хятадыг үнэн зөв, цогцоор нь харуулахыг хүссэн. Шаньси мужийн Юнгангийн агуй, Пиньяогийн эртний хотыг дэлхий нийтэд мэдүүлэхийг хүссэн юм.
Би анх жуулчны хөтчөөр ажиллаж эхлэхдээ Тик Ток, Бяцхан улаан номд өдөр тутмын хөтчийн туршлагаас хуваалцаж байсан. Энэ бол энгийн бичлэг байсан ч хүмүүс надтай платформоор дамжуулан холбогдож эхлэсэн. Португали хосууд надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Тэр эмэгтэй бие даан Хятад үсэг сурдаг байсан бөгөөд зам дээр Хятад үсэг харах болгондоо намайг хөөж, утга учрыг нь сонирхон асуудаг. Намайг тайлбарласны дараа тэр "Хятад үсэг яруу найраг шиг яруу тансаг юм!" гэж гайхаш алдаж байсан.  
- Аяллын хөтөч байна гэдэг соёл иргэншлийг түгээн дэлгэрүүлж буй юм гэж багшийнхаа хэлснийг би тэр үед гэнэт ойлгов.
 Гадаадын иргэдийг Шаньши мужаар аялуулахад соёлын мөргөлдөөн гарах нь элбэг. Тэд гурилан боорцгонд дасаж чадахгүй (mahua) ; Тэд:
- Азийн бие засах газар нь дэлхий нийтийн асуудал юм гэж жорлонд эргэлзэж байлаа. Хутгаар зүссэн гоймон сонгож гурилан боорцогноос зайлсхийж, бие засах ресторануудыг урьдчилан сонгож, цаас хайчлах,  дасгалд хамруулдаг. Нэг удаа аяллын багийг удирдаж байхдаа найзынхаа хуримтай таарч, гадаадын зочдыг зоригтойгоор ёслолд аваачсан. Тэд Хятадын хуримын найрсаг байдал, сүйт бүсгүйн улаан хөшигний доорхи инээмсэглэлийг үзэхэд тэдний харцан дахь сониуч зан, гайхшрал ямар ч магтаалаас илүү байв.
Би аяллын хөтчийн хувьд сүүлийн жилүүдэд Шаньшид аялах гадаадын жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэнийг анзаарсан. Тэд зөвхөн Бээжин, Шанхай руу явахаа больсон. Тэд:
Пиньяогийн эртний хот эсвэл Чяо овогтны гэр бүлийн цогцолбор хоёрын аль нь илүү сонирхолтой вэ? Зарим нь визгүй зорчих бодлогод татагдаж, зарим нь "Шүүмжлэл өгүүлэл"-ийн гарал үүслийг судлахаар татагдаж, зарим нь миний “”Бяцхан улаан номд нийтлэлээс санаа авчээ. Италийн нэгэн жуулчин Хятадад ирэхээсээ өмнө ар гэрийнхэн нь түүнийг болгоомжтой байхыг олон удаа сануулж байжээ. Гэвч тэр ирэнгүүтээ гудамжны худалдаачид инээмсэглэн, хушга чихмэл чавгыг санал болгож байхаас танихгүй хүмүүс хүртэл энгийн яриа өрнүүлж байхыг олж мэдэн Хятадууд үнэхээр найрсаг хүмүүс болохыг мэдэв. Гадаадын зочид:
Хятадын үнэн байдал нь өрнийн хэвлэлд гарч байдаг зүйлээс хамаагүй дээр гэж хэлэхийг сонсох бүрд би сонголтоо зөв байсан гэдгийг мэдэрдэг.  Бид зүгээр нэг үзвэр үйлчилгээ, жуулчдын хооронд зуучлагч төдийгүй соёл иргэншлийн элч болж буй юм.
 Сычуань англи хэлний төгсөгч Фэн Янь:
Нар салхинд хээр явах хэцүү ч гэнэтийн баяр хөөрөөр дүүрэн байдаг
- Савх бол Хятадын хоол хүнсний соёлын хамгийн чухал хэрэгсэл гэж Чэнду хотын Куанжай гудамжинд байрлах нэгэн цайны газарт би савхны гүн ухааныг гадаадын жуулчдад тайлбарлав. Америкийн жуулчин:
- Гайхалтай! Энэ Мишелиний гурван одтой үнэлгээнээс ч илүү сонирхолтой юм! гэж хэлэв.
Намайг Фэн Янь гэдэг, би 24 настай. Сычуаны Багшийн их сургуулийг англи хэлээр төгссөн. Үе тэнгийнхнийхээ нэгэн адил би ажил хэрхэн олох тухай санаа зовж байсан удаатай. Нутгийн хөтөч болох замд би ажилтай болоод зогсохгүй өөрийнхөө тухай улам сайн таних боломжтой болсон.
Коллежид байхдаа би хагас цагаар орон нутгийн аяллыг удирдаж, хаврын зугаалгаар хүүхдүүдийг дагуулж, музей үзэж байсан. Сургуулиа төгсөөд англи хэлний багш зэрэг ажлын ширүүн өрсөлдөөнтэй тулгарсан. Санамсаргүй тохиолдлоор ганц хоёр хүнээс эхлээд гадаад хэлний хэдэн багийг удирдан чиглүүлэхийг хичээж, бага багаар туршлага хуримтлуулсан.
Анх англи хэлээр ярьдаггүй байсан бөгөөд аялан тоглолтыг удирдаж байхдаа сандарч гацаж байсан. Жуулчдын олон янзын асуултад хариулж байгаад миний хэл ярианы гацаа  аажмаар гарсан.
Тухайлбал, гадаадын жуулчид надаас:
- Хятадад хүн бүр Кун-фуг мэддэг үү? гэж их асуудаг. Гадаадын жуулчид Кун-фугийн киноноос Хятадын тухай мэдсэн байдаг. Кун-фу сонирхох,  панда үзэх гэж гадаадын хүүхдүүд тусгайлан Чэндуд иржээ. Ийм асуулттай тулгарах үед би:
- Америк хүн бүр ковбойтой тулалддагүйтэй адил Хятадууд бүгдээрээ Кун-Фуг мэддэггүй. Гэхдээ Хятадууд Кун-фуг бие бялдраа чийрэгжүүлэх дасгал гэж үздэг. Үүнээс суралцахыг урьж байна гэж хэлдэг.
Миний хувьд Хятад улс болон Барууны түүх, соёлын ялгаа нь харилцаа холбоо тогтооход саад болохгүй. Гадаадын жуулчдын мэддэггүй “Гурван улс”-ын түүхийг тайлбарлахдаа би барууны түүхтэй зүйрлүүлж, ойлгоход нь тусалдаг. Эдгээр нарийн ширийн зүйлээс гадаадын жуулчдад Хятадын ард түмний халуун сэтгэлийг мэдэрч, Хятадын баялаг түүх, соёлын өвийг шимтэн үзэх боломжтой болдог. Орон нутгийн хөтчөөр ажилласан нь миний соёлын тухай улам гүнзгий ойлголттой болоход тусалсан. Жуулчдын асуултад хариулахын тулд түүхийн  талаар судалж, суралцаж ихийг мэдсэн.
Миний хувьд орон нутгийн хөтөч байх нь зөвхөн амьдралаа залгуулах ажил биш. Энэ бол өөрийгөө шинээр бүтээх боломж юм. Би өмнө нь дотогшоо хүн байсан ч хөтөч болоод үг хэлэх, өөрийгөө өөрчлөх боломжийг олсон.
Сүүлийн жилүүдэд Хятад руу зорчих аялал жуулчлал огцом өсч, визгүй зорчих бодлого хэрэгжүүлснээр гадаадын жуулчдыг олноор нь авчирсан. Манайх шиг залуу хөтөч нар соёлын солилцооны “орон нутгийн гүүр” болсон. Хэн нэгэн надаас яагаад энэ чиглэлээр зүтгээд байгаа юм бэ? гэж асуухад нь Би "Мөнгө олох нь дараагийн асуудал, харин өөрийн биеийн минь өсөн дэвжихэд энэ нь илүү чухал байсан гэж хариулсан. Энэ ажлаар би англи хэлээ үнэ төлбөргүй бататгаж, дэлхийн өнцөг булан бүрээс найз нөхөдтэй болсон. Хятадын залуучууд шинэ ажил мэргэжлээрээ Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.
Хятад дахь аялал.  Гэрэл зургийг: ШҮ ЖҮНЬ зурав (Синьхуа агентлагад нйитлэв)
Жан Жэньшуо (баруун талд) Тэнгэрийн сүмд гадаадын жуулчидтай зургаа авахуулж байгаа нь Гэрэл зургийг: Ярилцлага өгсөн тал
Лю Лилин (дундах) Жанби эртний цайзад гадаадын жуулчидтай зургаа авахуулж байгаа нь Гэрэл зургийг: Ярилцлага өгсөн тал
Фэн Янь (баруун талд) Хэмингийн цайны газарт гадаадын жуулчидтай зургаа авахуулж байгаа нь Гэрэл зургийг: Ярилцлага өгсөн тал
 
Зохиогч:
Нийтлэл: ХАН ВЭЙЖЭН, ЖАО ХАНЬШУАНЬ
Найруулагч:
Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:
СМТ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу