Caakmedee

Салхитын мөнгөний орд бол хууль хяналт, шүүх, цагдаагийн авлигалыг ил болгож өгөх маш том ЭХ СУРВАЛЖ

  • Улс төр
  • 2019/02/27
Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж чадвал хууль шүүхийн маш том ИДЭЭ БЭЭР ШАХАГДАНА
Ван, Ян хэмээх 2 Хятад иргэний ХАХУУЛЬ-иар энэ хэргийг Монголын шүүхээс маш олон удаа өөр өөрөөр шийдсэн юм.
1.Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, генерал Б.Сандаг-Очир 

2.Төмөр замын цагдаагийн газрын дарга асан Ч. Болдбаатар

3.Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан Б.Цолмон

4. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир

5.(ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр

6.Шүүх шинжилгээний хүрээлэнгийн ахлах шинжээчид
7. Нэр бүхий шүүгч нар......
гээд хариуцлагатай албан тушаалтнууд холбогдсон баримт ар араасаа хөвөрнө дөө. 

Өмнө нь шүүхдэгч 2 тал их хэмжээний авлигал өгснөөс гадна нэмж авлигадахаар хадгалж байсан 1,3 сая ам доллар буюу 3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют бэлнээрээ айлын гэрээс олдсон. Энэ айл бол Салхитын ордыг булаалдагч Ван хэмээх хятадын хамтрагч уяач Ш.Мөнгөншагайгийн хүргэн дүү Г. Жаргалангийнх байлаа. Ш. Мөнгөншагай хүргэн дүү Г.Жаргалантайгаа нийлж "Жи Фи Эф" хэмээх компанийг байгуулж, Салхитын ордын тусгай зөвшөөрлийг авсан. Дараа нь 2 тэрбумаар компаниа лицензийн хамт зарчихаад 3 жилийн дараа анх зарсан Ван нь гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдмөгч түүнтэй нийлж "Жи Фи ЭФ" компанийг шүүхээр буцааж авсан байдаг. Ингэхдээ уг компанийг зарахдаа 60 хувийг эзэмшигч миний гарын үсгийг хуурамчаар зурж зарсан байна гэсэн үндэслэлээр буцааж авсан билээ. Хорих ангид амиа хорлосон гэх Талийгаач,шүүгч асан Л.Бямбаа энэ хэрэгт хээл хахуулийн хамжигчаар оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас сэжигтнээр баривчлаад байсан билээ. Л.Бямбаа нь Салхитын ордыг булаалдагч Вангийн талд өмгөөлөгчөөр ажиллаж байсан мэдээ байна.
Баасанжавын Отгон
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу