Caakmedee

Дэлхийд урт наслалтаараа тэргүүлдэг ТАВАН орон

  • Онцлох мэдээ / Дэлхийд
  • 2019/03/19
Дэлхийд урт наслалтаараа тэргүүн эгнээнд бичигддэг таван оронд Японы Окинава арал, Италийн Камбутвил тосгон /амтат зөгийн тосгон/ Грекийн Шими арал, Пакистаны Ханша тосгон, Хятадын Бама уулын тосгоныг нэрлэж байна. Энэ таван орны хүмүүс онцгой чийрэг, 90 гарч 100 хүрсэн ч ямар нэгэн өвчин зовлонгүй өдөр тутмын жирийн ажил хөдөлмөрөө хийсээр л амьдардаг аж. Ингээд дэлхийд эхний тавд бичигддэг таван орныг танилцуулъя. 

Японы Окинава арал
Япон улс нь урт наслалтаараа эхний байранд бичигддэг байна. Япон улс бол Ази тивийн зүүн хэсэгт орших арал юм. Эдийн засгийн хувьд хөжглөөрөө дэлхийд дээгүүр ордог, аж үйлдвэр хөгжсөн улс юм. 2003 онд дэлхийн эрүүл мэндийн нийгэмлэгээс гаргасан судалгаанд хамгийн өндөр наслалттай улс буюу хүн амын дундаж наслалт 81,9 хүрсэн хэмээн тэмдэглэжээ. Тус аралд амьдардаг зуун гучин түмэн хүн дотор 100-аас дээш насалсан хүн дөрвөн мянга гаруй бөгөөд энэ нь нийт хүн амын 34 хувийг эзэлдэг байна. 
Хоололтын зуршил
Энд амьдардаг хүмүүс өдрийн хоолныхоо гуравны нэгийг шинэ ногоо жимсээр бүрдүүлэн иддэг. Үүнд амтат төмс, гуагийн төрөл, луувангийн хүйтэн зууш, цагаан лууван, бууцай болон цагаан ногоо, улаан лооль зэргийг хэрэглэдэг. Махны хувьд загасны мах голчлон хэрэглэдэг байна.
Грекийн Ши Ми арал
Грек бол соёлт хүн төрөлхтний өлгий нутгийн нэгд зүй ёсоор багтана. Анагаах ухааны өвөг эцэг гэгддэг Гиппократ, цуут сэтгэгч Сократ нарын төрсөн нутаг, дэлхийн эв нэгдэлийн бэлэг тэмдэг Олимпийн мэндэлсэн орон болох Грек нь дэлхийн урт насалдаг таван орны нэг юм. Тэр тусмаа Грекийн Ши Ми арал дээр амьдардаг хүмүүс нь хөгширдөггүй, хөгширсөн ч үс гэзэг, царай зүс нь гялалзан, цог золбоо эрч хүч төгөлдөр гэгддэг байна. Энэ нутагт тариан талбар, ажил үйлчилгээний газарт ажиллаж буй 80,90,100 хүрсэн хүмүүсийн бодит амьдралыг нүдээрээ харж болох юм.
Хоололтын зуршил
Жимс, ногоо эндхийн хүмүүсийн гол хүнсний нэг. Нимбэг, үзэм, улаан лооль, амтат төмс энэ оронд элбэг гарцтай бөгөөд эдгээр ногоо жимсийг голчлон хүнсэндээ хэрэглэдэг. Мөн алим, лийр, тоор элбэг байдаг, энд нэгэн зүйлийг онцгойлон дурдахад энэ нутгийн гол тариалалт болох Ган лан юүг буюу нанхиад ар үр юм. Түүнчлэн сармисыг бүх зүйлтэй хольж хэрэлгэх нь эндхийн хүмүүсийн бас нэгэн онцлог. Загас, тахианы мах, ногоотой шөл, жимсний зууш ба бусад бүх хоол хүнсэнд сармис хэрэглэх зуршилтай.
Италийн Камбутил тосгон
Итали улс нь Өмнөд Европ тивд байрладаг ихэнх нутаг нь далай тэнгистэй хилэлсэн уулархаг өндөрлөг. Долоон сая хүн амтай, 301.2 хавтгай дөрвөлжин метр газар нутаг бүхий үйлдвэр, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн орон. Италийн өмнөд хэсэгт байрлах Камбутил тосгонд /амтат зөгийн талбай/-д амьдардаг хүмүүс онцгой эрүүл чийрэг урт насалдаг байна.
Хоололтын зуршил
Жимс ногоогоор голлон хооллож үзэм, жүрж, гадил төрөл бүрийн халуун ногоо, лууван улаан лооль гэх зэрэг ногоог өргөн хэрэглэнэ. Ургамлын тос буюу загасны тосыг хоол хүнсэндээ их хэрэглэдэг. Энэ нутгийн хүмүүс хонь, ямаа, үхрийн сүүг түүхийгээр нь ууж, боловсруулан бүтээгдэхүүн хийж хэрэглэдэг байна. Мөн улаан, цагаан дарс уух заншилтай. Ойролцоогоор нэг айл сар бүр 300-400 литр дарс, үүнээс гадна цэвэр булгийн ус, цагаан будааны ундаа зэргийг хэрэглэж иржээ.
Пакистаны Ханша тосгон
Үзэсгэлэнт сайхан Ханша нутаг Пакистан улсын зүүн хэсгийн өндөрлөгт байрладаг. Гол мөрөн урсан, тариа будаа халиурсан нутаг гэж ойлгож болно. Өнгөрсөн зуунд тэдний урт наслалт 150,140,106 зэрэг 100 давсан олон хүний намтар байдаг байна.
Хоололтын зуршил 
Тоорын ургац элбэгтэй, алим, амтат төмс, лууван, үзэм, өргөст хэмх зэрэг төрөл бүрийн ногоо жимсээр хооллодог. Мөн сармис болон халуун ногоог ихээр хэрэглэнэ. Тутрага, цагаан будаа, шар будаа, буурцгийн төрлийн хоолыг хүнсэндээ элбэг хэрэглэдэг. Үхэр, хонины мах иднэ. Тахианы өндөг иддэггүй.
Дундад улсын Бама тосгон
Хятад улсын баруун урд хэсэгт орших Гуанши мужийн Жуан үндэстний өөртөө засах оронд Бама хэмээх үзэсгэлэнт сайхан уулын тосгон байдаг.
Хоололтын зуршил
Энэ нутгийн хүмүүс олсны үрийн шөл уух заншилтай. Олсны үр нь тус газарт гардаг нэгэн ховор ургамлын тосны үр юм. Энэ ургамлын тос нь одоохондоо дэлхий дээр цорын ганц усанд уусдаг ургамлын тос аж. Түүнээс гадна амтат төмсийг их хэрэглэдэг. Салат хийх, жигнэх буюу галын нурманд булж идэх, мөн амтат төмсний шөл хийж уудаг байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.NAMTAI.mn-ээс 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу