Caakmedee

АН-ынхан ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж жагсана

  • Улс төр
  • 2019/03/25
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын Б.Пүрвдорж, Дөрөвдүгээр сарын 5 буюу УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийх өдөр АН эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулна. Өнгөрсөн гурван жилд МАН дотоодын зөрчил тэмцлээс өөр юу ч хийсэнгүй. Өнгөрсөн гурван жилд эдийн засаг өссөн нь Ардын намын бодлого, үйл ажиллагаатай огт холбоогүй, цэвэр бизнесийнхний үйл ажиллагаатай холбоотой. Мөн манай гол нэрийн бүтээгдэхүүний гадаад зах зээл дэх үнэ өссөнтэй холбоотойгоор эдийн засаг өссөн гэдгийн хэлье. 2016 оны сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаардана. Мөн нийгэмд бухимдал үүсгээд буй ЖДҮ-д нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцохыг шаардана. ШХАБ-т элсэх тухай ярьж, улс орны эрх чөлөө тусгаар тогтнолыг алдах алхам хийх гэж байгааг эсэргүүцэж жагсана гэлээ. 



скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу