Caakmedee

"Оффшор" С.Баярцогт том байна

  • Нийтлэл
  • 2019/03/26
Монголын улс төрд дуулдаг, бүжиглэдэг, уйлуулдаг, инээлгэдэг олон жүжигчин бий. Хуурах, бусгах, мушгин гуйвуулах мэхэнд гаршсан бөхчүүд бас бий. Аль альнаар нь С.Баярцогтыг барах хүн харин байдаггүй. Мань хүн улс төрийн тавцанд үе үе сүрхий тод дүр бүтээдэг юм. Гол дүрийн жүжигчин маань их төлөв нээх мэдлэгтэй царайлсан, онолоор бол улаан хөлтийг урдуураа гишгүүлэхгүй тайлбар хэлсэн эрдэмтний дүрийг хөнгөхөөн эсгэчихнэ. Хуурах, бусгах, мушгин гуйвуулах мэхэнд бол бүр гаршчихсан гэж байгаа. Ямар сайндаа “Босоо” Ганбаатарыг хэвтүүлж байхав дээ. Тухайн үед Оюутолгойн асуудал ид яригдаж, монголчууд тэндээс юу ч хожихгүй, ямар ч ашиг хүртэхээргүй муу гэрээ болжээ гэдгийг бүгд л хэлж байсан. С.Баярцогттой халз мэтгэлцсэн ганц хүн нь харин С.Ганбаатар байсан юм. Тэгэхэд С.Баярцогт “Оюутолгойгоос олох ашгийг бид 20 мянган хувьсагчтай тэгшитгэл бодож гаргасан, энэ бол түүхэн төсөл” хэмээн баахан тоо ярьж өөрийнхөө толгойтой гэдгийг гайхуулж, тоонд маруухан монголчуудыг төөрөлдүүлж уснаас хуурай гарч байв. “ олон хувьсагчтай бодлого “20 мянган хувьсагч гэж дэлхий дахинд байхгүй. Монголд хамгийн олон хувьсагчтай программыг би зохиосон юм” гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэчнээн хэлж анхааруулсан ч бүгд С.Баярцогтын илбэнд хууртчихсан.
Одоо тэрбээр Т.Аюурсайханы хийсэн мэдэгдлийг баллуурдахаар багаа командлан дайралт хийгээд эхэлчихжээ. Бас л Оюутолгойтой холбоотой асуудал. Энэ гэрээг улаан цээжээрээ хамгаалан батлуулсны дараа буюу 2008 оны есдүгээр сард Швейцарын банкин дахь түүний дансанд 10 сая ам.доллар шилжиж орсон гэдэг асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл, луйврын гэрээг зүтгүүлсээр батлуулсны хариуд авлига авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр түүнийг шалгаж байгаа. Шалгалтын явцад 10 сая ам.доллар биш 45 сая ам.доллар байж магадгүй гэсэн мэдээллүүд ч гарсан. Сая түүний дансны гүйлгээний хуулга, холбогдох баримтуудыг Швейцарь улс Монголын талд хүлээгэн өгснийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдсэн. Түүний хувьд энэ хэргийн мөрөөр хоёр жилийн өмнө Швейцарь руу албан бичиг явуулж, АТГ болон хуулийн байгууллагуудыг анхаарч ажиллахыг шаардаж байсныг олон нийт мэднэ. Гэтэл С.Баярцогтын зүгээс “Босоо” Ганбаатарыг “хэвтүүлсэн” аргаа дахин хэрэглэж монголчуудын тархийг нь угаахыг завдав. Тэрбээр “Швейцарын тал ямар нэгэн материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй. Тодорхой хууль хүчний байгууллага нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад бүгдийг нь гаргаж, шүүхээр оруулж байгаад өгдөг. Энэ процесс жил гаруй үргэлжилсэн. Тэр хугацаанд манай АТГ, прокурорын байгуулага Швейцарын талтай хамтарч ажилласан байх гэж бодож байна” хэмээсэн. Түүнчлэн тэрбээр уг мэдээллийг хийж буй үедээ өөрийнх нь оффшорын хэрэг хаагдаж буйгаа ч хэлсэн. Хэрвээ С.Баярцогтын хэлсэнчлэн түүний оффшорын хэрэг хаагдвал Оюутолгой болон өөр олон луйврын харилцааг эзэдтэй нь илрүүлэх боломж алга болох учраас ийм их баримттай хэрэг хаагдвах вий хэмээн тэрбээр сэрэмжилж бодит мэдээллийг олонд өгсөн хэрэг.Уг нь Т.Аюурсайхан Швейцарын Холбооны Улсаас С.Баярцогтын 5 дансны дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэн өгснийг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүн Монгол Улсад авч ирсэн гэх мэдээллийг хийж байв. Гэтэл С.Баярцогт ба түүний нөхөд Швейцарын банк Т.Аюурсайханд хуулга өгсөн гэж түүнийг хэлсэн мэтээр гуйвуулж гүтгэлгийн мэдээнүүд С.Баярцогтыг хэргээс мултлахад чиглэж байна гэж ойлгогдож буйг нуух юун.  Юутай ч С.Баярцогтын энэхүү 5-н дансны хуулгын хувь заяа хаашаа ч зайлах аргагүй ийм л баримт, үндэслэлүүд байгаа юм. Харин АТГ, хууль, шүүхийн байгууллагууд нь хэргийг яаж шийдэх бол доо...

Х.Маргад
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу