
Манай Еөкийн санаачилсан АТГ, Прокурорын удирдлага, бүх шатны шүүгчдийг хугацаанаас нь өмнө чөлөөлдөг хуулийн төслийг УИХ дэмжсэний дараа МАН-ын нэг бичигч “АН-ыхан тийм л сүрхий юм бол ардчиллаа хамгаалж байхгүй яасан юм. Хохь нь” гэж час улаан дээр цагаанаар бичсэнийг хараад эхэндээ эгдүү минь их хүрэв. Яахаараа АН-ынхан дангаараа хамгаалдаг юм, МАН чинь мануухай юм уу? гээд. Гэтэл одоо бодоход тэрний зөв байж.
Эхлээд Н.Алтанхуягийг АН-ын даргаас огцруулж (тэр нь хүртэл намтайгаа өс зангидчихаад яахаас ч буцахгүй болчихоод явж байна), З.Энхболд гэж хорт вирусыг АН-ын даргаар сонгосон. Тэр нь 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-ыг амин хувийн зорилгоор зориуд ялагдуулсан. Худлаа гэвэл одоо хийж байгаа бүхнийг нь хараарай. Эрх барьсан намын дарга байхдаа хүртэл энэ хүн ингэж дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаагүй юм.
Хулгайч ч гэсэн Ц.Нямдорж нь хааяа нэг үнэн үг хэлчихдэг. МАН-ын Бага хурал дээр мань хүн “Хэрвээ Ч.Сайханбилэг сонгуулийн өмнөх өдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарлаагүй байсан бол манай нам сонгуульд ялагдчихсан байлаа” гэж. Энэ ч гэсэн үнэн. Ч.Сайханбилэг хожим нэг ярилцлагадаа “Намын дарга дуудаад яаралтай зарла гээд байхаар нь зарлачихсан шүү дээ” гэж ярьсан нь бий. МАН шиг “тийм зүйл болоогүй” гээд тас гүрийчихэж болох л байсан. Сонгуулийн санал хураалт болоход ганцхан өдөр дутуу байсан шүү дээ.
С.Эрдэнэ гэдэг махан толгойг намынхаа толгойд залсан (одоо тэгээд С.Эрдэнийгээ "мал байна" гэж мянга зодоод яах юм), одоо энэ Хүрэл сүхний иш нь, ир нь ч болчихоод явж байгаа загалмайлсан дээрэмчинг гаргаж ирсэн хүмүүс ч АН-ынхан. “Нохой нь ч нохой л доо. Гэхдээ манай нохой” гэж өмөөрсөөр байгаад Ерөнхийлөгч болгосон. Одоо тэр хотны нохой нь хээрийн нохойтой нийлээд хотоо талж байна даа. Тэгэхээр “АН, чи ардчиллаа хамаалаагүй” гэж МАН-ынхны элэглэдэг нь аргагүй юм.
Харин МАН бол угаасаа огт өөр зорилготой оршин тогтнодог нам. Үүнийг бид өнгөрсөн гурван жилд хамгийн тодоор, хамгийн ойроос харж байгаа. 60 тэрбум, ЖДҮ гээд болж өнгөрсөн бүхнээс. Өнгөрсөн 20, 30 жилд ардчиллаар олсон бүх ололтоос ухарч, адаг сүүлд нь Үндсэн хуульдаа хүртэл халдлаа. Хамгийн гутамшигтай бөгөөд гашуудалтай нь энэ бүх үйл хэрэгт нь АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч, АН-ын дарга байсан эрхэм хоёр хүчин зүтгэж байгаа явдал юм даа. Тэгэхээр АН өөрөө ардчиллыг булшилсан гэдэг МАН-ыхны үг хатуу ч гэсэн үнэн юм даа.
Б.Заяа