Caakmedee

Нэг хогийн муухай зүйл бичихгүй бол бүр нойр хүрэхгүйнээ!!!

  • Нийтлэл
  • 2019/04/02
Яг одоо Тайланд улс тэр чигтээ шуугиж байна. Учир нь өнгөрсөн 7 хоногт Тайландын Хааны ордонд Монгол улсын эрэгтэй эмэгтэй 2 иргэн бүлэглэн хулгай хийж байгаад баригджээ. Хааны ордон бол Тай хүмүүсийн хамгийн хүндэтгэж дээдэлдэг ариун газар нь бөгөөд урьд түүхэндээ хэзээ ч ийм бузар булай үйлдэл гарч байгаагүй гэнэ. Одоо удахгүй Дэлхий нийтээр зарлаж шившиг болцгоох болно. 
Энэ үйлдлээс нь 10-аад хоногийн өмнө буюу 3 сарын 18-нд Тайландын нисэх онгоцны буудалд мөн л Монгол улсын 3 иргэн бүлэглэн хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдахад тэдний биеэс 5-6 улс орны маш их хэмжээний бэлэн мөнгө гарсан. 
Түрүү жилийн 8 сард бас л жуулчдыг тонодог бүлэг Монгол хулгайч нар Тайландын нийслэл Бангкок хотоос баригдаж хэсэг шуугиад намжиж байсан билээ.
Энэ бол үнэхээр гутамшиг!!!
~Чи Япон уу, эсвэл Солонгос уу? гэж асуухад нь ~Би Монгол хүн! гэж нүүр бардам итгэл төгс хэлдэг байсан минь саяхан даа.
Одоо яаралтай хууль журмандаа өөрчлөлт оруулж хулгай хийсэн гэмт хэрэгтнүүдийг хилээр гарах эрхийг нь тэр чигт нь хаадаг болмоор байна. Халаасны хулгайч нар өмнө нь заавал баригдаж бүртгэгдсэн байдаг юм билээ. Цагдаа нар нь хэн хаагуур хулгай хийдгийг нь ч бүр мэддэг. Тэднээсээ бараг татвар аваад байж байдаг гэхэд хилсдэхгүй гэж учир мэдэх хүний яриаг ч сонсож байсан.
Том гарын хулгайч нар нь улсаа тононо! Жижиг гарууд нь улс улс дамжиж дээрэм тонуул хийнэ. Яачихсан шившиглэж дуусдаггүй хар бузрууд вэ. Явсан, очсон газартаа Монгол гэж хэлэхээс ичиж нуух цаг ойрхон байна шүү ард түмээн!!!


скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу