ИНЕГ-ЫН МЭРГЭЖИЛТНИЙ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ДӨРВӨН ЗАЛУУГ ШАЛГАЖ БАЙНА
- Мэдээ мэдээлэл
- 2018/11/30
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Piver Sounds" гэх цэнгээний үүдэнд энэ сарын 18-ны өдөр хэсэг залуус зодолдож, нэгнийгээ хүнд гэмтээн аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, ИНЕГ-ын худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Х, мэргэжилтэн Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дөрвөн залуутай маргалдаж, зодолджээ. Зодооны улмаас ахлах мэргэжилтэн Х нь биедээ хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдсэн ч ухаан оролгүй байсаар энэ сарын 22-нд нас барсан байна.
Зодооны хэрэгт холбогдсон Мөнхбаяр, Бадамжав нарын дөрвөн залууг саатуулан шалгаж байгаа бөгөөд нэг нь хилээр гарах гэж байгаад баригджээ.
Тухайн үед хамт байсан мэргэжилтэн Б нь хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, өргөдөл гаргасан бөгөөд одоогоор хохирогчоор тайлбар мэдүүлэг өгч байгаа юм байна.
О.Гэрэл
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа
- 2024/11/21