Caakmedee

Талийгаач Ц-г найз залуу нь хардалтаас болж хөнөөсөн үү?

  • Шар мэдээ
  • 2019/04/15

Энэ сарын 9-10-ныг шилжих шөнө БЗД-ийн нэгэн байрны 13 давхараас эмэгтэй хүн унасан. Тус хэрэгт түүний найз залуу “ОБ капитал” компанийн захирал н.Отгонбаярын хүү О.Боргилыг шалгаж байгаад батлан даалтаар сулласан байна.
Харин энэ тухай талийгаач Ц-гийн найз өөрийн цахим хуудсандаа "Цагдаагийн байгуулга миний мэдээллийг устгах ёстой хэрэг илрүүлэлтэнд хүндрэл учруулж байна гэсэн тул би өөрийн постоо устгасан юм. Гэтэл энэ энэ сарын 11-нд хэрэгтэн болох О.Боргилыг батлан даалтаар сулласан байна. Мөн О.Боргилын ар гэр найз нөхөд нь миний найзыг өөрөө амиа хорлох гэж байсан цаашлаад өөрөө амиа хоролсон гэж олон нийтийн сүлжээгээр ташаа ойлголт төрүүлж байна" гэж бичжээ.
Талийгаач Ц-г найз залуу нь хардалтаас болж хөнөөсөн үү?
Мөн тэрээр өмнө нь "Монголын тор уутны зах зээлийг базсан ОБ капитал компанийн захирал н.Отгонбаярын хүү О.Боргил миний найзыг алсан хэрэгтээ шийтгэл хүлээнэ гэдэгт итгэхгүй байна. Монголын шүүх цагдаагийн байгууллага мөнгөнд идэгдсэн заваан газар үнэнг нуун дарагдуулахаас өмнө бусаддаа шэйр хийж түгээгээрэй. Өмнө нь удаа дараа олон удаа биеэнд нь гар хүрч хүнд гэмтэл учруулж байсан мөн хэрэг үйлдсэн өдөр согтуугаар түүнийг зодож түүнийг минь 13 давхраас түлхэж амь насын хороосон юм. Энэ залуу бол араатан" хэмээн бичиж байсан байна. Үнэхээр талийгаачийн найзын хардаж буйгаар амь насыг нь хөнөөсөн үү?!!
Талийгаач Ц-г найз залуу нь хардалтаас болж хөнөөсөн үү?
Одоогоор уг хэргийн үйл явц шалгах шатандаа “хүн түлхсэн үү, өөрөө үсэрсэн үү” гэдэг талаар ярихад эрт байна гэж албаныхан мэдээлсэн.
Харин шалгалтын явцад сэжигтэн Б-г архи согтууруулах зүйл хэрэглэсэн байсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа.
 
ENE.MNскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу