Caakmedee

ХААН БАНКНЫ СҮЛЖЭЭНД ДОГОЛДОЛ ҮҮСЧ, ХЭРЭГЛЭГЧДИЙН ДАНСНААС АЛДАГДАЛ ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

  • Онцлох мэдээ
  • 2019/04/25

“Хаан” банк монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкууд дотроос хамгийн өргөн сүлжээг хамарч байгаа монополь байгууллага. 
Гэтэл өнөөдрийн 15:30 цагийн орчмоос эхэлж тус банкны сүлжээ  улс даяар гацаж, асуудал үүслээ. 
Үүссэн асуудлаас улбаалж хэрэглэгчид картаа энд тэндэхийн АТМ-д энд  уншуулах үеэр данснаас нь бэлэн мөнгө урсан гарсаар байгаа нь иргэдэд хүндрэл учруулжээ. Байдал одоо ч хэвээрээ байгаа бөгөөд энэ асуудлаас үүдэж, олон мянган харилцагчид хохирч байгаа юм.
Ер нь “Хаан банк”-ны хариуцлагагүй үйлдэл үүгээр дуусахгүй. Урьд өмнө нь иргэдийг хохироох олон асуудал нэг биш удаа гарч байсан. Өнгөрсөн 2018 онд ШӨХТГ-аас “ХААН банк”-нд 493 сая төгрөгийн торгууль ногдуулж байсан.  Тодруулбал “Хаан банк” хууль бус үйлдэл гаргасантай холбогдуулан өрсөлдөөний хуулийн дагуу торгуулж байжээ. 
FACT.MNскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу