Caakmedee

Авилгатай тэмцэх Хятадын арга барил

  • Нийтлэл
  • 2019/05/03
БНХАУ гадаад руу зугтсан авлигачдыг баривчлан авчрах ээлжит ажиллагаагаа эхлүүлснээ мэдэгджээ. Тус улсын Коммунист намын Төв хорооны Авилгын эсрэгажлыг зохицуулах албаны гадаад руу зугтсан авилгачдыг баривчлах, тэдний гадагшаа зөөсөн эд хөрөнгийг эгүүлэн авчрах ажлын хэсэг хуралдаж гадаад руу зугтсан авилгачдад чиглэсэн "Тэнгэрийн тор-2019" үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон байна. Үүний үр дүнд тус улсын тусгай албаныхан хилийн чанадад нуугдахыг оролдсон 2.5 мянган албан тушаалтныг эх орондоо авч ирж чаджээ.
Төсвийн мөнгө хулгайлсан, авлига, хээл хахууль авсан өндөр албан тушаалтан луйварчид ихэнхдээ мөнгөө аваад Их Британи, АНУ руу зугтдаг. Учир нь эдгээр улс зугтаж ирсэн хүмүүсийг буцааж олгодоггүй байна. Хятадын авлигачид, албан тушаалаа урвуулан ашигласан нөхөд ч энэ жишгээс зугтдаггүй аж.
Гэвч БНХАУ үүнтэй эвлэрэлгүй, 2014 оноос “Тэнгэрийн сүлжээ” хэмээх кампанит ажил явуулж эхэлжээ. Ингээд хоёрхон жилийн дотор авлига, албан тушаалын хэрэгтэй 2566 хүнийг дэлхийн 90 орноос олж ирсэн байна. Ийнхүү Бээжин улсаасаа гарсан 8.6 тэрбум юань буюу 1.26 тэрбум ам.долларыг эх орондоо эргүүлэн авч ирж чаджээ.
Эргэж ирсэн хүмүүсийн тал хувь нь өөрсдийгөө буруутай гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл гаргаж байжээ. Ажиллагааны үр дүн ч Хятадын удирдлагуудад таалагдаж, энэ онд ч тус хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон аж. “Тэнгэрийн сүлжээ-2017” ажиллагаа нь офшор компаниуд болон банкны нууц системүүдийг устгаж, түүгээрээ Хятадын Коммунист намын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Зян Зэминьтэй ойрын албан тушаалтнуудын хилийн чанад руу хулгайлаад гаргасан мөнгийг олж ирэх зорилготой.
Төсвийн мөнгө хулгайлсан далайц нэлээд их. “Mossack Fonseca” компанийн “Панамын баримт” дэлгэгдсэнээс хойш хятадууд офшор компани нээсэн тоогоороо дэлхийд тэргүүлдэг болох нь тодорхой болсон юм. Тухайлбал, уг жагсаалтад БНХАУ-ын орлогч дарга асан Зэн Цинхуны төрсөн дүү, Улс төрийн товчооны гишүүн Лю Юньшаний сүйт бүсгүй, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Чан Гаолигийн хүргэн, Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлийн хорооны дарга асан Зя Цинлиний ач охин, түүнчлэн БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд асан Зя Чунваны охин зэрэг багтжээ.
Дээр нэр дурдагдсан бүх албан тушаалтныг Зян Зэминий талынхан гэж үздэг бөгөөд харин тэр өөрөө Швейцар мөнгөө нуусан гэдэг Банкны далд систем бол Хятадын авлигачдын хилийн чанад руу хөрөнгөө гаргах аргуудын нэг. “Epoch Times''-ын мэдээлснээр Зэн Цинхуны сүйт бүсгүй Харбинд үл хөдлөх хөрөнгө эзэмшигчтэй хамтран энэхүү системийг ашиглаж, 100 тэрбум юань буюу 15 тэрбум ам.доллар гаргасан байдаг. Офшор компаниуд болон банкны далд системийг устгах ажлыг Хятадын Ардын банк болон Нийгмийн аюулгүй байдлын яам (НАБЯ) хариуцан ажиллаж байна.
Харин авлигачдыг баривчлах, хөрөнгийг буцаан авч ирэх ажиллагааг БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар хариуцаж байгаа гэнэ.
АНУ ЮУНД ДУРГҮЙЦНЭ ВЭ?
Хятадууд АНУ-аас ч авлигачдаа авч ирж чадаж байгаа аж. Вашингтон ч АНУ-ын нутаг дэвсгэрт байгаа хятад дүрвэгчдийг эргүүлээд БНХАУ руу аваачдаг Бээжингийн энэхүү нууц тагнуулын үйл ажиллагааг зогсоохыг уриалж буй гэнэ. “New York Times’’ агентлагийн мэдээлснээр тусгай албаны эдгээр ажилтан АНУ-д жуулчин, эсвэл ажил хэргийн визээр орж ирдэг гэнэ.
Гэвч Бээжин Цагаан ордны дургүйцлийг тоолгүй, “Үнэгний ав" хэмээх кампанит ажлаа үргэлжлүүлсээр байна. Ерөнхийдөө 1 тагнуулынхан зөвхөн АНУ-д бус, 1 дэлхий даяар ажилладаг байна.
Хятадад зугтаж гарсан авлигачдыг “үнэг" хэмээн нэрлэдэг. Зөвхөн өнгөрсөн оны нэгдүгээр сараас аравдугаар сарын дотор Хятад улс дэлхийн 72 орноос 951 зугтсан нөхдийг олж ирсэн тухай Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн шинжээч, хятад судлаач Юлия Магдалинская мэдэгджээ. Тэдний дунд Хятадад хамгийн их эрэн сурвалжлагдаж буй, интерполоор хүртэл хайж байсан 19 хүн байгаа тухай Хятадын НАБЯ-наас мэдээлжээ.
Сэжиглэгдэж буй найман гэмт хэрэгтнийг Хятад улс Перу, Францын тагнуулуудтай тохиролцсоны үндсэн дээр шилжүүлж авсан байна. Өнгөрсөн зун Канадаас дөрвөн сая юань хууль бусаар эзэмшсэн луйварчныг Хятадад хүргэж иржээ. Ийнхүү тэрбээр Канадын засаг захиргаанаас шилжүүлсэн БНХАУ-ын анхны гэмт хэрэгтэн болсон байна.
Гэхдээ хамгийн гол асуудал нь санхүүгийн гэмт хэрэгтнүүд ихэнхдээ АНУ, Австрали зэрэг БНХАУ-д , ялтан шилжүүлэхийг зөвшөөрдөггүй орнууд руу зугтдаг. Тэгэхээр эдгээр орны Засгийн газраас хууль зүйн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ажилладаг гэсэн үг. Үүнээс гадна эрэн сурвалжлагдаж буй этгээдүүд зугтсан шалтгаанаа улс төрийн асуудалтай холбон тайлбарлаж, тухайн улсын хүний эрхийг хамгаалагчдын дэмжлэгийг авдаг аж.
ТЭДНИЙГ ЯАЖ БАРЬДАГ ВЭ?
“Хятадын прокурорын газрын тагнуулчид болон цагдаа нар зугтсан гэмт хэрэгтний ойр дотнын хүрээллийг тогтоож, дүрвэсэн этгээдийн байгаа газрын хуулийг зөрчилгүйгээр тусламж үзүүлэхийг хүсдэг. Тэдний гол зорилго бол Хятадаас хуль бусаар мөнгө олж ирсэн нотолгоог олж, гэмт хэрэгтнийг эх оронд нь буцаах юм. Хэлэлцээрийн явцад зугтсан этгээд өөрөө эх орондоо эргэн ирж, төр засгийнхантай тохиролцсон нь .ашигтай гэдгийг ойлгодог. Заримдаа тэдэн рүү төрөл төрөгсдийг нь явуулж, гэр бүлийнхээ нэр хүндийг гутаахгүй байхыг гуйлгадаг байна” хэмээн Магдалинская мэдэгджээ.
АНУ-ын баталж буйгаар “Үнэгний ав” нь зугтсан этгээдүүдийн гэр бүлийн гишүүдийг сүрдүүлж, хүчээр нутаг буцахад хүргэдэг гэнэ. Гэвч “Үнэгний ав” ажиллагааны удирдагч Лю Дун 2014 онд мэдэгдэхдээ Хятадын албаныхан тагнуулууд нь ажиллаж буй орнуудын хуулийг огт зөрчдөггүй гэжээ. Харин ч офицерууд нь гэмт хэрэгтнийг дэлхийн аль ч өнцгөөс 48 цагийн дотор баривчлах эрхтэй гэж Хятадын НАБЯ-ны сайтад мэдээлжээ.
Шанхайн Нийгмийн аюулгүй байдлын товчооны эдийн засгийн гэмт хэргийн хэлтсийн дарга Ли Гунцин хүртэл “Xinmin Weekly" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа зугтсан этгээдүүдийг агаарын могойтой адил, хилийн чанадад хаана ч байсан утас нь Хятад руу хүргэдэг, тэднийг гэр бүлээр нь дамжуулж олж болно гэж мэдэгдэж байсан удаатай. Хятад улсын зугтсан авлигачдаа барьдаг арга барилыг Вьетнам улс хэрэгжүүлээд эхэлжээ.
ХБНГУ-ын ГХЯ Берлинээс вьетнамын нэгэн бизнесменийг хулгайлснаас хойш Берлин дэх Вьетнамын ЭСЯ-ны дэргэдэх тагнуулын төлөөлөгчийг “тааламжгүй этгээд” болгон зарлажээ.

Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn  
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу