Caakmedee

“ТАЛИБАН” БҮЛЭГЛЭЛИЙН ГОЛ КОММАНДЛАГЧДЫН НЭГ АМЬ ҮРЭГДЖЭЭ

  • Мэдээ мэдээлэл
  • 2018/12/03

АНУ тэргүүтэй эвслээс Афганистаны өмнөд нутгийн Хельмэнд муж дахь террорист “Талибан” бүлэглэлийн босогчдын түшиц газарт өгсөн агаарын цохилтод өртсөний улмаас уг бүлэглэлийн гол коммандлагчдын нэг амь үрэгдсэн байна.
Мужийн холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, “Талибан” бүлэглэлийн захирагч, ахмад Муллах Абдул Манан Акхунд бямба гарагийн орой амь үрэгдсэн аж.
“Талибан” бүлэглэлээс энэ талаар мэдэгдэхдээ, бидэнд нөхөж болшгүй асар их гарз хохирол учирлаа хэмээгээд, гэсэн хэдий ч энэ явдал Афганистаныг хяналтандаа оруулах бидний хүчин чармайлтад огтхон ч нөлөөлөхгүй гэжээ.
Харин Афганы Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Нажиб Данишийн “AFP” агентлагт мэдээлснээр, М.Акхунд нас барсан явдал нь Афганистаны зүүн хэсэг дэх босогчдод хүнд цохилт болж, тэдний үзэл суртахууныг бууруулах аж. Хельмэнд мужийн ихэнхи нутгийг “Талибан” бүлэглэлийн босогчид хяналтандаа оруулаад байгаа юм. 
24news.mnскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу