Caakmedee

Удаан хүлээсэн хүслээ биелүүлэх нь

  • Эдийн засаг / Нийгэм
  • 2019/05/09

Нөхөр бид хоёр оюутан ахуй цагаасаа үерхэж сургуулиа төгссөнийхөө дараахан гэрлэлтээ батлуулж тоонот гэрт толгой холбож тостой тогоонд хошуугаа холбож эхэлсэн юм. Тэр үеэс хойш цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч хэдийнэ 3 хүүхдийн аав ээж болчихжээ. Үерхдэг байхдаа л зуныхаа амралтаар аяллаар явна гэж ярьсаар нэг л мэдэхэд өнөөдрийг хүрчихэж. Мэдээж оюутнуудад аялах хэмжээний мөнгө олдох нь ховор шүү дээ. Нөхөр бид хоёр хичээлийнхээ хажуугаар оройн цагаар ажиллаж багахан хэмжээний цалин авдаг байсан ч тэр нь сургалтын төлбөр, өдөр тутмын хэрэгцээ зэрэгт зарцуулагддаг байв. Харин бид их сургуулиа төгсөх жилээ эх орноороо, ойрхон ч байсан хамаагүй заавал нэг тийш аялна гэж зорилго тавиад хуримтлалын данс нээлгэж сар бүр олсон орлогынхоо 10 хувийг хуримтлуулж эхэлсэн юм. Төд удалгүй хавар ч боллоо. Бидний хамтын дансанд маань 350 мянга орчим төгрөг цугларсан байлаа. Энэ хэмжээний мөнгөөр хоёулаа гадагшаа аялах боломжгүй ч тухайн үедээ дотооддоо аль ч аймаг, сумын сайхан газрыг үзчихээр мөнгө шүү. Харамсалтай нь ээжийн маань бие гэнэт муудаж яаралтай хагалгаанд орсон учраас бид хоёрын бяцхан мөрөөдөл тэр жилдээ талаар болсон юм. Дараа зун болъё гэж явсаар 3 хүүхдээ ээлж дараалан төрүүлж өсгөн нэг л мэдэхэд 2019 он болчихож.
Харин бид энэ хугацаанд аялах мөрөөдлөө хэзээ ч хаяагүй. Түүндээ зориулж хуримтлуулсан хэвээр л байсан. Одоо л хүүхдүүд маань өсөж торнин ээж аавын гараас гарах болсон энэ үед бид хоёрт оюутан насны гэгээн мөрөөдлөө биелүүлэх боломж гарсан юм. Олон жил бага багаар тууштай хадгалсан хуримтлал маань хүүхдүүдтэй хамт аялах боломжийг ч олгосон. Ингээд бид тав Тайланд улс руу аялахаар төлөвлөж энэ зуны дурсамжаа бүтээх аялалдаа удахгүй гарах гэж байна. Ямар сайхан гээч. Хамгийн сайхан зүйл гэр бүлээрээ хамтдаа аз жаргалтай байх. Хүүхдүүдэд маань ч хүүхэд насны гайхалтай дурсамж үлдэх нь. Бага наснаасаа аялж, хорвоо ертөнцтэй эрт танилцах тусам тэр хэрээр хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлж сэтгэн бодох чадвар нь илүү нэмэгддэг гэж уншиж байсан юм байна. Аялал бидний хүүхдүүддээ оруулж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалт байх. Бидний дурсамж илүү тод, өнгөлөгөөр сэтгэлд маань зураглагдан үлдэх мөч ойртсоор.
Өө нээрэн тийн, бид дараа дараагийн аялалдаа эртнээс бэлдэж эхэлсэн. Бидний эрэлт хэрэгцээнд нийцсэн зорилго тус бүрээ тусад нь тодорхойлоод өөрийнхөө санхүүгийн боломжинд тааруулан хадгалах боломжтой SocialPay аппликэйшний хүслийн жагсаалт цэс гарсан байна лээ шүү. Зорилго мөрөөдлөө тодорхойлоод яг түүндээ зориулсан хуримтлалын дансаа ганц товч дараад л нээчихнэ. Тодорхой хугацааны дараа таны нээсэн хуримтлал хүсэл, зорилгыг тань биелүүлэх хэмжээнд хүрсэн байна гээд бод доо. Амархан байгаа биз? 
ХЭРХЭН ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ВЭ?SOCIALPAY АППЛИКЭЙШН  нэмэлт цэс  “ХҮСЛИЙН ЖАГСААЛТ”Та дараах QR кодыг уншуулан Socialpay аппликэйшн-аа татаарай.SOCIALPAY ТАНД ИЛҮҮ ОЛОН БОЛОМЖИЙГ ОЛГОНО

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу