Caakmedee

SocialPay-Дижитал хэтэвч “Bloomberg awards 2018”-ын “Шилдэг инновац” шагнал хүртлээ

  • Эдийн засаг / Мэдээ мэдээлэл
  • 2019/05/16

Монгол Улсын эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарын манлайлагчдыг тодруулдаг “Bloomberg awards 2018” арга хэмжээ энэ сарын 13-ны өдөр зохион байгуулагдаж шилдэг бүтээн байгуулалт, шилдэг компани, шилдэг CEO, шилдэг хэлцэл зэрэг нийт 10 номинациар байгууллага, иргэдийг шалгаруулсан. Тус арга хэмжээний “Шилдэг инновац” номинацид “SocialPay”, “Erxes”, “Лэнд хэтэвч” зэрэг шинэлэг үйлчилгээнүүд нэр дэвшсэнээс дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банкны SocialPay аппликэйшн “Шилдэг инновац” шагналыг хүртсэн юм.
Техник технологийн хөгжил хүчээ авч буй өнөө үед Голомт банк бүтээгдэхүүн үйлчилгээгээ технологид суурилуулан илүү хялбарчилж, харилцагчдадаа илүү хурдтай, энгийн үйлчилгээг хүргэх зорилгоор “SOCIALPAY-ДИЖИТАЛ ХЭТЭВЧ”-ийг Монгол Улсын банк санхүүгийн салбарт анх удаа нэвтрүүлсэн билээ. Үүний үр дүнд уламжлалт банкны үйлчилгээнээс салбаргүй дижитал банкны үйлчилгээ рүү бүрэн шилжилт хийсэн Монголын анхны банк болсон юм.
SocialPay нь онлайнаар банкны харилцагч болох, харилцах, хадгаламжийн данс, IPO арилжааны данс нээх, бүх төрлийн төлбөр тооцоонд ашиглах ВИРТУАЛ Олон улсын картыг үнэ төлбөргүй авах, худалдан авалтын төлбөр тооцоо хийх, онлайнаар автомашины татвар төлөх болон аяллын даатгалд хамрагдах, кино, бүх төрлийн үзвэр үйлчилгээний тасалбар, галт тэрэгний тасалбар захиалах зэрэг олон боломжийг зэрэг олгодогоороо онцлог.
SocialPay-Дижитал хэтэвч хэрэглээнд нэвтэрснээр хэрэглэгчдийн тоо 3 дахин нэмэгдэж, иргэд банкны салбарт ирэхгүйгээр харилцагч болж, 10 мянга гаруй харилцагч виртуал дебит карттай болж, 2018 оны 12-р сарын байдлаар SocialPay аппликэйшн Монгол Улсын хамгийн их таталттай мобайл аппликэйшн болж чадсан юм. 
Хэрэв та дижитал банкны үйлчилгээнд нэвтэрч цаг зав, зардлаа хэмнэхийг хүсвэл дараах QR кодыг уншуулан SocialPay аппликэйшнийг татаж аваарай.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу