Caakmedee

Н.Номтойбаяр асуудал дэгдээсэн талаараа тайлбар хийв

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2019/05/21

Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр орж ирээд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарын хооронд ширүүхэн хэрүүл болжээ.
МАК-ийн нэртэй холбогдож байдаг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын асуудал УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд Засгийн газар буцаагаад татчихсан. Мөн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тэр өдөр нь болсон Засгийн газрын хуралдаанаар эргүүлэн татахаар болсонтой холбоотой гэнэ. “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчтэй 23 аж ахуйн нэгжийг бүрэн хувьчлах, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Монгол шуудан”, “МИАТ” зэргийн төрийн өмчийн хувийг бууруулахаар оруулаад байжээ.
Чи, би, хуц ульдаа хүрсэн тэдний хэрүүл улам хурцдах төлөвтэй байсан тул Н.Номтойбаярыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд чирч гарсан юм байх. Ингэж түрхэн зуурт намжаасан хэрүүл олон асуудлын эхлэл болно гэдгийг МАН-ын нөхөд хэлж байна. Н.Номтойбаярын хувьд Г.Батхүү гишүүний амиа алдахын өмнөхөн уулзсан хүмүүсийн нэгээр Цагдаад тайлбар өгсөн аж. Тэрбээр энэ болоод У.Хүрэлсүхтэй маргалдсан асуудлаараа тайлбар хийлээ.
Нийгмийн тольскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу