Caakmedee

У.Хүрэлсүхийн засгийн газар ядахдаа махны үнийг ч тогтворжуулж чадахгүй байгаад гайхах юм ерөөсөө алга

  • Улс төр
  • 2019/05/21
МАН анх сонгуулийн шоугаа хийж байх үедээ ард түмэнд хайртайгаа зарлаж АН-ын хууран мэхлэгчдыг төр засгаас холдуулж, улс орноо хөгжүүлнэ хэмээн амлаж байсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Харамсалтай нь шинээр сонгогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар засаг авснаасаа хойш урьд өмнө нь амлаж байсан бүхий л амлалтуудаасаа нүүр буруулж эхэллээ. Уул нь Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж нэг сайхан үг байдаг.
Гэтэл МАН-ынхан засаг авснаасаа хойш улс орны эдийн засгийн байдал хүнд байна гэдгээр шалтаглан урьд нь ярьж байсан зүйлээ үгүйсгэн,”Манай нам эдийн засгийн хүндрэлтэй үед улс орныг хүлээж авсан, энэ бол АН-ынхны өмнөх 4 жилд хийсэн лай ланчигийн үр дүн” хэмээж хийнэ бүтээнэ гэж байсан зүйлүүдээсээ няцаж эхлэв. 1990 оноос өмнө Монгол улс нэг намын тогтолцоотой коммунист засаглалтай улс байгаад түүнээсээ хойш ардчилсан нийгэмд орж, өдгөө дэлхий дахинд ардчилсан улс болсон хэмээн зарлаж яваа.
Харамсалтай нь өнөөдөр манай улсад өнөөгийн дэлхий дахины ардчилсан улс орнуудад дагаж мөрддөг тэрхүү ардчилалын үнэт зүйлс үнэн хэрэгтээ огт байхгүй байна.
Манай улс төрчдийн байнга ярьж явдаг нэг юм нь улс орноо хөгжүүлнэ, ард түмнээ сайн сайхан амьдруулна гэсэн сайхан үг байдаг ч харамсалтай нь тэр нь хэзээ ч биелж байсангүй. Монгол орныг өнгөрсөн хугацаанд МАХН тэргүүтэй коммунистууд удирдаж байсан бөгөөд харин тэд бол угаасаа тэр чигээрээ коммунист үзэл суртал баримталдаг засаршгүй этгээдүүд байв.
Харин ийм хүмүүс хэзээ ч ардчилсан үзэлтэй болдоггүйг түүх нэгэнт батлан харуулсан байдаг. Тэр утгаараа өнөөдөр монгол улс хөгжиж дэвшихгүй байгаагийн гол шалтгаан нь эдгээр хүмүүстэй шууд холбоотой гэж хэлэхэд нэг их буруудахгүй байх.
Анхнаасаа коммунист намыг албан ёсоор хориглох шийдвэр гаргаагүйгээс болж, өнөөдөр монголын ард түмэн ийм утгагүй тэнэг нийгэмд амьдарч байна. Тэгсэн мөртлөө тэд монголын төрд санаархаж байнга л худал амлан төрийн сэнтийд залардаг ба ийм байдал үргэлжилсээр эдүгээ хориод жилийн нүүр үзэж байгаа нь үнэхээрийн эмгэнэлтэй юм. Өнөөдөр монгол улсыг удирдаж буй эдгээр хүмүүсийн хэлж ярьдаг юм нь тэр чигээрээ худал хуурмаг учраас тэдний хэлж ярьж буй зүйлүүд нь хэзээ ч биелэхгүй нь ойлгомжтой. 
Эрх баригч коммунистуудын байр байдлыг ажиглавал түнтийсэн улаан тарган юмнууд харагддаг бол ард түмний зүс царай хатсан борц шиг пад хар болсоор удаж байгаа. Энэ янзаараа удахгүй монгол улс бүрэн дампуурлаа зарлаж У.Хүрэлсүх мэтийн коммунистуудыг харсаар байгаад “бухын доодхыг харж үнэг турж үхнэ” гэдэг шиг юм болох нь байна.  Түүний удирдсан засгийн газар ядахдаа махны үнийг ч тогтворжуулж чадахгүй байгаад гайхах юм ерөөсөө алга. Тэгсэн мөртлөө МАН-ынхан засгийн эрхийг хууль бусаар авч сайд дарга болох дуртайг нь яана. Ард түмэндээ хандаж хэлэхэд хуучин нийгмийн бөглөөс болсон эдгээр коммунистуудаас нэг мөсөн салж, улс орноо хурдхан өөд нь татахгүй бол монголын ард түмэнд цааш цаашдаа асар их гай зовлон учрах болно гэдгийг та бүхэндээ сануулан хэлэхийг хүсч байна. 

Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу