Caakmedee

Ц.Нямдорж: С.Эрдэнэ найман жил шоронд суучихсан, арга барил натур нь тийм

  • Улс төр
  • 2019/06/27
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрөгч баасан гаригийн орой Eagle телевизийн зочноор оролцож байхдаа ийнхүү ярилаа. Тэрбээр хэлэхдээ “Эрдэнэт” дээр юу болсон гэхээр АН-ын Ц.Элбэгдорж тэргүүтэй Монголын үндэсний дэвшлийн фракц гэж бий. Халзан Ганболдоос эхлээд одоо энэ Д.Эрдэнэбат хүртэл, голдуу эдийн засагчид бий. Манай хот тойрсон хүмүүстэй хоёр талаасаа нэгдээд хуйвалдчихсан учраас хөдлөхгүй байгаад байсан. Тэгээд үүнийг засахын тулд л замыг нь чөлөөлөх ажлыг хийлээ шүү дээ. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын даргыг сольдог чинь замыг нь чөлөөлөх л ажил байсан. Сүүлд нь Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, АТГ-ын даргыг солилоо. Одоо үүний үр дүн гарах гээд байна л даа. “Эрдэнэт”-ийн 49 хувь тун удахгүй прокуророос шүүхэд шилжихээр бэлтгэгдэж байгаа юм билээ. Олон хүн тэр хэрэгт хамрагдана. Дээрээс нь С.Зоригийн хэргээр хүн яргалсан, эрүүдэн шүүсэн хэргээр найман хүн шүүхэд шилжиж байгаа. Ингээд ирэхээр чинь бүлэглэл амь тавьдаг юм байгаа биз дээ. Амь тавих гэж байгаа учраас надад сан тавиулаад, зураг шатаалгаад явж байна.
Гэхдээ их муухай шорон аргаар хийж байна. С.Эрдэнэ АН-ын дарга, найман жил шоронд суучихсан, шоронгийн арга барил сурчихсан, уг натур нь тийм. Цаад талд нь АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан гэдэг хүний тушаалаар зохион байгуулагдаж байгаа жагсаалууд шүү дээ. Дандаа хууль бус, бүртгүүлээгүй. Хууль номоороо бол мэдэгдэж, бүртгүүлж байж хийдэг жагсаал л даа. Манай яамны үүдэн дээр гурав, дөрвөн удаа хийсэн, бүртгүүлээгүй. АН-ын даргын тушаалаар зохион байгуулж байгаа” гэлээ.

Эх сурвалж: taamag.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу