Caakmedee

Наадмаар хүүхдүүдэд чихэр битгий өгөөрэй

  • Нийгэм
  • 2019/07/09
Монголын ээж аавууд хүүхдүүддээ гологдож байна даа. Германы "Stern" сэтгүүлд Монгол хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилж тусласан Герман эмч нарын сэтгэгдэл хэвлэгджээ. Түүнийг уншлаа. Улс орноороо ичмээр л юм бичжээ. 5-6 насны хүүхдүүдийн 94% хорхой идсэн шүдтэй заримынх нь бүр өмхий үнэртэй болтлоо муудсан байна гэжээ. Ингэж хүүхдийг балладаг Монгол ээж аавууд гологдож байна даа. Нүүдэлчин Монголчуудын ихэнх нь шүдгүй болжээ. Шүдээ угаадаггүй. Сойз гэж мэдэхгүй. Социализмын эрүүл мэндийн бодлого устжээ. Улаанбаатар болон бусад хотод бүх 1400 шүдний эмч нарын 95% ажилладаг. Хувийн эмнэлэгүүд мөнгөтэй хөнгөн хүмүүсийг шилж сонгоно. Даатгал олигтой эмчилгээг төлж чадахгүй. Ядуу Монголын ядуу хүүхдүүд шүдгүй болох тэр аюулыг яах вэ. 
Монгол ээж аавууд хүүхэддээ чихэр өгч хуурдаг эсвэл чихрээр аргалж сурган хүмүүжлийн наад захын мэдлэг боловсролгүй гэдгээ л харуулна. Социализмын үеийн хөдөөний эмнэлэгүүдийг яагаад устгасан бэ улам сайжрах ёстой биздээ гэж Герман эмч нар гайхаад бардаггүй. Ийм улс орон байх ч гэж дээ. Уул уурхайн баян орон гээд гайхуулаад байдаг. Оюу толгой, эрдэс таван толгойнууд шүдгүй толгойнууд болжээ.
Монголчуудаа ардчилал гэдэг зөвхөн эрх чөлөө биш бас хариуцлага шүү. Монголын ээж аавууд хариуцлага гэдгийг мартаж болохгүй ээ.
Одоо наадмаар хүүхдүүдээ дагуулж хаа газарын чихэр өгч, чихэртэй ундаануудаар хүүхдүүдээ битгий аргалаарай. Битгий хуураарай. Битгий баллаарай. Ерөөсөө чадваргүй ээж аавууд л хүүхдээ эрхлүүлж байгаа болж дүр үзүүлдэг.  Герман эмч нар юуг гайхсан бэ гэхээр хариуцлага гэж мэдэхгүй ээж аавууд Хятадуудаас боллоо гэж шалтагласан гэнэ. Өөрөөр хэлбэл Японы Приус машинаар осол гаргачихаад машин үйлдвэрлэсэн Япончуудад буруу өгөхнээ дээ. Монголын ээж аавууд үр хүүхэддээ гологдож байна.

Эх сурвалж: Молор-Эрдэнэ Философийн Академи
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу