Caakmedee

Дэлхий даяар өдөрт 2.25 тэрбум аяга кофе уудаг

  • Нийтлэл
  • 2019/07/24
Энэ өдөр кофе үүсэх эхлэл тавигджээ. Хурдан уусдаг кофены түүх цайнаас эхлэлтэй нь сонирхолтой. Япон гаралтай америк эрдэмтэн Сатори Като  хурдан уусдаг цай бэлтгэх технологийг 1938 оны энэ өдөр зохиосон нь бас ийм кофе хийх санааг төрүүлжээ. 1901 онд Сатори Като  хурдан уусдаг цай бэлтгэх технологио кофе бэлтгэхэд тааруулан өөрчилсөн байв. Хурдан уусдаг ундааны албан ёсоор бүртгэгдсэн патентыг хамгийн анх Шинэ Зеландын Дэвид Стренг (патент № 3518) 1890 онд авч байжээ. 1906 онд английн химич Жорж Констант Вашингтон Төв Америкт  амьдарч байхдаа мөнгөн кофе чанагчийнхаа хананд наалдсан нунтгийн ул мөрийг анзаарсан ба хэд хэдэн туршилтын үр дүнд нь дэлгүүрийн лангуунаа "Red E Coffee" гэсэн анхны арилжааны уусдаг кофег  1909 онд гаргажээ.
Уусдаг нунтагт жинхэнэ нэр алдарыг Nestle компани ба Бразилийн Засгийн газрын  хамтын ажиллагаа авчирсан байна. Кофены үрийн илүүдлээс салахын тулд бразилчууд Nestle компанитай гэрээ байгуулсан юм. Nestle компанийн швейцари химич Макс Моргенталлерын буянаар 1938 оны долоодугаар сарын 24-нд хурдан уусдаг кофе бүтээж, зах зээлд   Nescafe  ундааны анхны марк гарч ирсэн байна. Түүнийг энэ хурдан уусдаг кофены эцэг гэдэг ба түүний үйлдвэрлэлийн илүүдлийг  эргэлтэд оруулах энэ технологийг кофены бэлтгэлийн тал хувийн үйлдвэрлэлд ашиглах болжээ.
Тийм кофе Дэлхийн хоёрдугаар дайны үеэр америкийн цэргийн хоолны багцад заавал ордог болжээ. Уусдаг кофе бэлтгэх арга нь амархан байснаас  ихээхэн эрэлтэй болсон ба бэлтгэгчид нь арга техникээ төгсжүүлж иржээ. Дайны дараа кофе Америкийг, дараа нь дэлхийг байлдан дагуулсан юм.
Кофены үрийг эхлээд шараад нунтаглан дараа нь түүнийг 15 атмосферын даралт дор  хэдэн цагийн турш чанан бүх  бүх уусдаг бодисийг  шингэн болтол  хувиргана. Тэр  чанамалыг хөргөөд шүүн ууршуулан  нунтаг  кофег гарган авдаг.
Кофены тухай сонирхолтой баримт хүргэе. Орчин үеийн амьдралын хэвшилд уусдаг кофе илүү тохиромжтой ч энэ нь ашигт чанараа алдсан, хүний биед үзүүлэх сөрөг нөлөө ихтэй байдаг. Харин чанадаг кофе нь тархины үйл ажиллагааг сэргээж, арьсны хорт хавдар, чихрийн шинжингийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг төдийгүй хүнийг аз жаргалтай болгодог юм. Дэлхий даяар өдөрт 2.25 тэрбум гаруй аяга кофе уудаг гэсэн судалгааг гаргажээ. Тэдний тэн хагас нь уусдаг кофе. 
Хурдан уусдаг кофены чанарын үзүүлэлт нь  халуун, хүйтэн ямарч  усанд уусдагтай нь холбоотой юм байна. Хамгийн чанартай уусдаг кофе нь Nestle компанийн Nescafe ба 1980-аад онд шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнээр нэрлэгдсэн. Хурдан уусдаг нэг аяга кофенд ойролцоогоор 60 гр кофеин байдаг. Үрийн нунтаг чанамал кофенд тэр нь 80 грамм юм.
Хурдан уусдаг кофег бэлтгэхэд голчлон Робуста сортыг ашигладаг. Энэ сорт хямд бөгөөд кофеин бодис ихтэй. Европын кофе үйлдвэрлэгчдийн холбооны мэдээгээр скандинавчуудын 70 хувь нь  чансан кофе уудаг бол германчууд  тэднээс нэг их хоцордоггүй. Харин бразилчууд уусдаг кофены бүх төрлийг хэрэглэдэг ажээ.
1983 онд япончуудын гаргасан Кофены  өдрийг дэлхийн олон оронд тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Дэлхийн өнцөг булан бүрт кофены худалдаа эрхэлдэг хүмүүс энэ өдөр кофегоо үнэгүй өгөх буюу ямар нэг урамшуулал зарладаг уламжлалтай юм. Паркинсоны өвчнөөр өвчлөхөөс боломжийг багасгадаг. Тусдаа хийгдсэн 6 туршилтаар кофе хэрэглэгчид түүнийг уудаггүй хүмүүстэй харьцуулахад 80%-иар  бага энэ өвчнөөр өвчилдөг гэсэн дүгнэлт гарчээ. Тамхины хор нөлөөг саармагжуулдаг. Архаг тамхичдыг зүрх болон элгээ хордуулах нөлөөллийг нь багасгадаг. Багтраа болон толгойны өвчинг намдаана. Кофейны агууламж нь толгойн өвчнийг намдаахад нөлөөлдөг байна. Элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлалыг багасгадаг. Өдөр бүр 2 аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80% бага байдаг.
Мөн магнийгаар баялаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм. Нянгийн болон наалдамтгай чанарын эсрэг үйлчилгээтэй. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдгийг туршилтаар баталж харуулсан байна. Аяга халуун кофе тухайн орчинд таатай уур амьсгал үүсгэдгийн нэгэн нотолгоо нь Европ дахь кофений хүч юм. XҮI зуунд тус тивд нэвтэрсэн кофе ихэс дээдсийн тансаг ундаа болсон төдийгүй, нийгмийн олон салбарт шийдвэр гаргагчдыг цуглуулдаг гол хэрэгсэл болжээ. Лондонгийн Лоид хэмээх даатгалын компани чухал асуудал шийдэх дээд албан тушаалтнуудын уулзалтад зөвхөн кофегоор үйлчилдэг журмыг саяхныг хүртэл мөрддөг байв. Европ, Азид кофег их хэмжээгээр нийлүүлдэг байсан Арабын ертөнц олон зууны турш кофе үйлдвэрлэлийг хянаж байв. Харин Меккагийн энэтхэг гаралтай нэгэн мөргөлчин Арабын эл монополыг эвдэн, төрөлх нутаг руугаа кофений буурцгийг сэмхэн тээжээ. Арабын хойгоос илүү хөдөө аж ахуйд таатай уур амьсгалтай Энэтхэгт кофений үйлдвэрлэл хэдхэн жилийн дотор гайхалтай хурдан хөгжсөн байна. Нидерландчууд мөн дээрх энэтхэг мөргөлчний адил кофены буурцгийг зүүн өмнөд Ази дахь эзэмшил газартаа үржүүлж, XҮII зууны дунд үеэс кофе үйлдвэрлэлд хүч түрэн оржээ. Тэдний ачаар европчууд өдгөө өөрсдийн гэсэн өвөрмөц кофетэй болсон. 
Их гүрнүүд хийгээд их нүүдлийн ачаар кофе дэлхийн өнцөг булан бүрт түгсэн бөгөөд өдгөө Ямайкийн Хөх уулс, Хавайн арлуудын Кона дүүрэг, Индонезийн Ява арал, Бразилийн ширэнгэд хүртэл кофений талбай бий. Кофений үйлдвэрлэл эрхэлдэг 25 сая ферм бий гэх судалгаа байдаг. Сонирхуулахад, Бразили өдгөө кофений хамгийн том үйлдвэрлэгч болжээ.

Эх сурвалж: eagle.mn 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу