АВРАГЧДЫНХАА ЦАЛИНГ ХУВЬДАА ЗАВШСАН ДАРГЫГ ШАЛГАЖ ДУУСЧЭЭ
- Мэдээ мэдээлэл
- 2018/12/07
Онцгой байдлын албаны удирдах албан тушаалтнуудтай холбоотой, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдийг АТГ-аас шалгаж байгаа.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Б нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорын хяналтад шилжүүлжээ.
Тэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ээлжийн амралтаараа БНСУ-руу явсан алба хаагчдад ээлжийн амралтын үндсэн хоног дээр нэмж чөлөө олгоод зогсохгүй, чөлөөтэй байсан алба хаагчдыг ажилласан мэтээр цалинг нь бодуулж, хандив хэлбэрээр түүнийгээ буцаан авч, хувьдаа завшиж байсныг мөрдөн байцаалтаар тогтоосон байгаа юм. Тэгвэл энэхүү хэрэг прокурорын шатанд хянагдаж дуусаад шүүхэд шилжих нь тодорхой болжээ.
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа
- 2024/11/21