Caakmedee

Айлын хашаа мөргөж, найман настай хүүхдийн амь насыг хохироожээ

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2019/08/26

Амралтын өдрүүдэд  Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 476 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 6 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
2019.08.24 өдөр 08.00 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг “Ихэр Ухаа” гэх газар /аймгийн төвөөс баруун тийш 35км замгүй тал газарт/ улсын дугааргүй “Haojie” маркийн мотоцикл онхолдож жолооч Б /57 настай эрэгтэй/ нас барсан.
2019.08.24-ний 19.45 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг 5-р гудамж, шороон замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь, айлын хашаа мөргөж, хашаан дотор явж байсан Г /8 настай, эрэгтэй/ мөргөж амь насыг хохироосон хэрэгт тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.
Жолооч та бүхэн замын хөдөлөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу