Caakmedee

"Эрхиний тоог бэлгэдсэн 108”гэж хэлээгүй нь “аз” уу

  • Улс төр / Нийтлэл
  • 2019/08/30

-УИХ-ын гишүүдийн тоог бэлгэдэл даган нэмсээр байх уу-
УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёругаар хэлэлцүүлгийг хийж байгаа. Анх нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, цаг хугацааны шалгуур зэргээс шалтгаалан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээж байсан ч өдгөө заалт тус бүрээр чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед зарим хүн асуудлаа тайлбарлаж, хамгаалахдаа ёстой л 13 мэх гээчийг хэрэглэж байгаа бололтой.
Олны анхаарлыг татсан зүйл нь УИХ-ын гишүүдийн тоо, хугацааны асуудал байсан. Ерөнхийлөгчийн зүгээс гишүүдийн 108 байна, хугацааг 5 жил гэж төсөлдөө тусгасан. Үүнийг УИХ дахь АН-ын зөвлөл хэвээр нь үлдэнээ гэсэн бол МАН-ын блэг гишүүдийн тоог 99 болгоно гэдэгт санал нэгдсэн.
Анх Ерөнхийлөгч саналдаа “Одоогийн 76 гишүүнийг 1992 оны хүн амд тааруулж, 76 болгосон учраас одоогийн хүн амын тоонд харьцуулбал  гишүүдийн тоог нэмэх ёстой гэсэн санал үе үеийн парламентын үед гарч байсан. Тэгвэл Ерөнхийлөгч энэ удаад 108 гишүүнтэй болох ёстой гэсэн саналыг оруулж ирсэн” хэмээж байсан.
Харин өдгөө Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд “Зүгээр нэг дээшээ харж байгаад 108 гэсэн тоог гаргаж ирээгүй. Энэ жил Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой тохиож байгаа юм. 76 гишүүн 76 янзын тоо гаргана. Аливаа асуудалд гишүүд санал гаргах боломжгүй учраас Ерөнхийлөгч 108 гэсэн тоог санаачилсан” гэдэг хариултыг өгч байх юм.
Үндсэндээ санаачилсан тоогоо тайлбарлаж байгаа, үндэслэл нь өөр, өөр байгаа нь өөрөө ёстой л дээшээ харж байгаа 108 гэсэн тоог “гаргаад” ирсэн юм биш үү гэх хардлагаг төрүүлж байгаа юм. Цаашдаа үе үеийн хууль санаачлах эрх бүхий субьектүүд алвааг бэлгэдлийн чанартай уялдуулж, холбоод байвал бид хаашаа яваагаа ч ойлгоход бэрх болох нь. Хөгжөөд байна уу, хөгшрөөд хуучинсаг үзлээ сэргээгээд байна уу.
Өмнө нь буюу 2015 онд мөн л Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аас санаачлан хэрэгжүүлэхээр болсон. Тухайн үед хуулийн төслийг санаачлагчид УИХ-ын одоогийн 76 гишүүний тоог 99 болгох, тэдний бүрэн эрхийн хугацааг  4 жил биш 5 жил байх тухай асуудлыг дэвшүүлсэн. Тэдний нэг тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Батбаяр “9 гэдэг тоо ганц монголчууд гэлтгүй дэлхий нийтэд бэлгэдлийн тоо. Нарны аймаг 9 гарагтай, 9 өрлөг, 9 эрдэнэ гээд ярьж болно. 5 жилийн хувьд ч гарын 5 хуруутай, 5 хошуу малтай, 5 тивтэй биз дээ. Тэгэхээр тоог сонгоно гэдэг учиртай шүү” хэмээж байсан.
Гэтэл өнөөдөр яг л түүн шиг тайлбарлаж байх юм. Уг нь тухайн үед гишүүн асан Н.Батбаярыг бөө мөргөлтэй холбоотой, бурхан тэнгэртэй ярвж гэх зэргээр парламнетын гишүүд өөрсдөө гоочилж суусан. Харин өнөөдөр өөрсдөө тэрхүү тоог нь “шүтэж” байна.
Үндсэндээ хууль санаачлагчдад шинжлэх ухаан, стандарт, статистик огт хэрэггүй ердөө л бэлгэдэл байхад хангалттай бололтой. Мэдээж цаанаа бол хүрээллийнхээ хүмүүсийг л парламентад “чихэх” гэсэн санаа агуулж яваа. Гэвч тайлбарлаж байгаа нь монголчуудыг сэтгэлгээгээр хэтэрхий тохуурхаж байгаа мэт харагдах юм. Яаж эрхиний тоог бэлгэдэж 108 гэсэн тоог гаргаж ирсэн тайлбарлачихаагүй юм бол доо.
Erennews.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу