Caakmedee

Монголд цөмийн хаягдал булшлах төлөвлөгөөний гол үүрэг гүйэтгэгч УИХ-ын гишүүн А.Ундраа

  • Онцлох мэдээ
  • 2018/11/15
Монголд цөмийн хаягдал булшлах төлөвлөгөөний гол үүрэг гүйэтгэгч УИХ-ын гишүүн А.Ундраа
 
ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ, ҮРГЭЛЖ САНАЖ, СЭРГЭМЖЛЭХ АСУУДАЛ ГЭЖ БАЙДАГ. 
ТҮҮНИЙ НЭГ НЬ МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХ НУУЦ ТӨЛӨВЛӨГӨӨНД ГОЛ ҮҮРЭГТЭЙ ОРОЛЦОЖ ЯВСАН УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА 
 
ОДОО Ч ЭНЭ АСУУДЛААРАА ИДЭВХИТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ, БИД ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХЭЭ БИЕЛҮҮЛЭХИЙГ ТӨРӨӨС ШААРДАХ,ЦӨМИЙН АСУУДАЛ ИРГЭДЭД ҮРГЭЛЖ НУУЦ БАЙДАГ УЧРААС ХАРДАХ ЭРХТЭЙ. ЮУНЫ УЧИР МУИС-ЫН ЗАРДЛААР СОЛОНГОС ЯВЖ ЯМАР ХУРАЛД ОРОЛЦСОН БЭ? гэх мэтээр... 
/Японы хамгийн нэр хүндтэй "Майничи" сонины нийтлэлийг Амарлин гэдэг хүн орчуулжээ. Сэтгүүлч Айкава Хараюүки 2011 оны 5-р сард бичсэн энэ нийтлэлээрээ Японы сэтгүүлзүйн хамгийн том шагнал болох "Уохан Уэйда"-гийн нэрэмжит шагналыг хүртэж байсан билээ./
Япон, АНУ хамтран Монгол улсад олон улсын цөмийн хаягдал булшлах байгууламж байгуулахаар хөөцөлдөж буйг илчилсэн нууц баримт бичгийг дэлгэн тавьж, 2011 онд Уохан-Үэйдагийн нэрэмжит шагнал хүртсэн нийтлэлдээ би цацраг идэвхт хог хаягдлыг хадгална гэдэг бол нарийн эмзэг асуудал гэдгийг чухалчлан тайлбарласан билээ. Цүнамид өртсөн Фүкүшимагийн 1-р АЦС-д тохиолдсон гамшгийн улмаас үүдэн цөмийн эрчим хүчний сайн мууг хэлэлцэж байх үед тэрхүү нууц төлөвлөгөө ил гарч ирсэн юм.
Аль 2010 оны намраас эхлэн Японы Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрлэлийн Яам болон АНУ-ын Эрчим Хүчний Департаментынхан тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр Монголчуудтай нууц яриа хэлэлцээp хийх болсон талаар би 2011 оны 4-р сарын 9-нд АНУ-ын цөмийн асуудлын шинжээчтэй утсаар ярилцахдаа олж мэдсэн билээ. "Энэ талаар огт мэдэхгүй яваа Монгол иргэдэд та туслаач. Монголчууд Японтой нөхөрсөг харилцаатай байдаг тул Японы хэвлэл ч бас Монголд нилээд нөлөөтэй байх биз” гэж тэр шинжээч надаас гуйсан. Ингээд дөрөвдүгээр сарын 22-нд би Монгол улсын нийслэл Улаанбаатарт нисч очоод Гадаад Хэргийн Яамны Элчин Сайд, тус төлөвлөгөөг хэлэлцэх асуудлыг хариуцсан Агваанлувсангийн Ундраатай нэгэн кафены VIP өрөөнд уулзсан билээ.
Төлөвлөгөөний нарийн ширийнийг элчин сайдаас асуухаасаа өмнө урьдчилан тохирсон ёсоор бид орчуулагчаа явуулсан юм. Намайг дуу хураагчаа унтраагаад англиар асуулт тавихад элчин сайдын үг яриа ч чөлөөтэй болсон. Тэр надад гэрээ хэлэлцээрийн үйл явц, чиг зорилгыг танилцуулж, цөмийн хаягдал булшлах байгууламж барихаар товлож буй газар нутгуудыг нэрлэсэн. Хоёр цаг гаруй үргэлжилсэн бидний ярилцлага өндөрлөхөд элчин сайд Ундраа надад хандаж Австралид төстэй төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж буй тухай сонсон гээд цөмийн хаягдлын байгууламж нутагтаа барих өрсөлдөөнд Австрали улсаас түрүүлэхийн тулд Монголын засгийн газар бүх талаар чармайж буй гэдгийг онцлон тэмдэглэж, Австралийн талаар ямар нэг мэдээлэл байвал өгөөч гэж надаас хүссэн юм.
Дараа нь би Монголын засгийн газраас АЦС барихаар төлөвлөж буй гурван газар очиж үзсэн. Цөмийн хаягдал булшлах байгууламж барьсныг нь шанд Америк, Япончууд цөмийн эрчим хүчний технологоо Монголчуудад өгөхөөр тохирчээ. АЦС барихаар сонгосон газруудад очихоор өвс ургасан уужим тал дундуур машинаар давхихдаа би байршил тодорхойлогч GPS ашигласан. Улаанбаатараас зүүн урагш 200 км зайд орших хуучин цэргийн анги байсан газар зэрэг АЦС барихаар сонгосон гурван газар гурвуулаа усгүй хуурай нутаг байлаа. Цөмийн реакторыг хөргөхөд зайлшгүй шаардлагатай усны эх үүсвэр тэнд байсангүй, нэг газар нь өмн нь нуур байсан ч хатаж ширгэжээ. АЦС-ыг усгүй газар барьж болохгүй гэж шинжээчид үздэг. Цөмийн эрчим хүчний бодлого хариуцсан [Монголын] төрийн түшмэдүүдээс би "усгүй газар АЦС яаж барьж болох вэ?” гэж дахин дахин асуусан. Тэднээс ганц нь л дээрх гурван газар нь Олон Улсын Атомын Энергийн Газраас гаргасан аюулгүй байдлын стандартыг хангасан гэсэн тайлбар өгч билээ.
Монголд өрнөж буй үйл хэргийн талаар мэддэг [Японы] Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яамны түшмэл хэлэхдээ "Монголчууд ухаалаг ч цөмийн эрчим хүчний тухай бараг мэддэггүй” гэсэн юм. Өөрөөр хэлвэл, цөмийн эрчим хүчний талаар мэдлэг мэдээлэл хомс тай Монголчуудад Япон болон Америкчууд цөмийн хаягдал булшлах байгууламж барихыг санал болгосон ажээ.
2010 онд Ерөнхий Сайд Наото Каны засгийн газраас Японы өсөлтийн нэгэн шинэ стратеги бодлого боловсруулсан нь АЦС экспортлох асуудлыг онцлон авч үзсэн байсан. Гэвч Япон улсад цөмийн хаягдал түлш хадгалах байгууламж байдаггүй тул АЦС худалдаxдаа реактороос гарсан цөмийн хаягдлыг нь эргүүлэн авдаг багц үйлчилгээ үзүүлдэг ОХУ, Франц, зэрэг улс орнуудтай [Япон улс} өрсөлдөж чадахгүй нь илт байсан. Дээрх хэлэлцээрт оролцсон Японы албан тушаалтан "Монголд цөмийн хаягдал булшлах байгууламж барьчихвал бид сул талаа нөхөж, АЦС бусад улсад наймаалах өрсөлдөөнд эрх тэгш өрсөлдөх болно” гэсэн.
АНУ -ын хувьд цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх бодлогоо хэрэгжүүлэхийн тулд цөмийн зэвсгийн түүхий эд болох ашигласан цөмийн түлшийг авч хадгалах улс орныг хайж байсан аж. Япон, Америк аль алиных нь хүсэл зорилго ойлгомжтой. Гэвч Монгол улс ураны уурхайгаа дөнгөж л хөгжүүлж эхэлсэн, атомын эрчим хүч гэдгийн үр шимийг хүртэж үзээгүй байтал Монголын ард иргэдэээс нууцаар цацраг идэвхт цөмийн хаягдлыг Монголд булшилна гэдэг арай л дэндүү санагдаж билээ! Би Монголд байх хугацаандаа 2011 оны 3 сарын 11-нд Японд болсон газар хөдлөлтийн улмаас хохирогсдод зориулан олон хүн нэг өдрийнхөө цалинг хандивласан тухай сонссон. Мияги мужийн дүрвэгсдийг Монголчууд эх орондоо урьж байхад ч би Монголд байсан. Монгол хүмүүсийн сайхан сэтгэлийг үзэж мэдэрсэн би өөрийн эрхгүй нүднээсээ нулимс дуслуулж байсан. Орчуулагч намайг шоолж "Та дэндүү уяхан юм” гэдэг байлаа.
Цөмийн хаягдал байршуулах тухай нууц хэлэлцээрийн нарийн ширийнийг олж мэдээд би баярлаж хөөрөөгүй. Харин энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зүтгэж буй Япон улсын иргэн гэдгээсээ ичиж билээ. 2011 оны 3 сарын 11-ний газар хөдлөлт, цунамигаас үүдсэн Фукушимагийн цөмийн гамшиг [Японд] эрчим хүчний бодлогын тухай хэлэлцүүлэг эхлэх суурийг тавьсан. Зарим хүмүүс АЦС-уудыг нэн даруй унтраахыг шаардаж байхад бусад нь АЦС бол Япон улсын эрчим хүч, аж үйлдвэрлэл, аюулгүй байдлын бодлоготой салшгүй уялдаатай хэмээн зүтгэж байсан. "Асуудал цөмийн эрчим хүчээр хязгаарлагдахгүй. Бидний үеийнхэн асар их газрын тос, нүүрс хэрэглэсэн,” гэж Финляндын засгийн газрын түшмэл ярьсан юм.
 
Чухамдаа Майничи сонин дээрх нууц төлөвлөгөөг илчилснээр цөмийн хаягдлыг хадгалах байгууламж барих төлөвлөгөөг зогсоож, холбогдох бүх мэдээллийг нийтэд дэлгэхийг шаардсан эсэргүүцэл Монголд өрнөсөн. Тэдний хүслийг хүндэтгэн үзсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурал дээр Монгол улс цөмийн хаягдлын байгууламж хэзээ ч барихгүй гэж зарласан. Цөмийн асуудлыг хянагч (watchdog) гэдэг нэртэй Олон Улсын Атомын Энергийн Газрын ерөнхий захирал Юкия Амано хэлэхдээ "Цацраг идэвхт хаягдлыг бий болгосон хүмүүүс нь хариуцах ёстой. Бусдад тэр хаягдлаа хариуцуулна гэдэг бол шударга бус явдал” гэсэн. Гэвч хүн төрөлхтөн цөмийн хаягдлаа хэрхэхээ өнөөдөр ч шийдвэрлэж чадаагүй хэвээр билээ. 
 
https://www.facebook.com/photo.php?fbid=2129031903794351&set=a.433680636662828&type=3&theaterскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу