
Харин Ц.Сандуй энэ мэдээллийг үгүйсгэж, “Home plaza минийх биш” хэмээн мэдэгдсэн байна. Тодруулбал тэрбээр энэ тухай твиттер сүлжээнд, “Сүүлийн үед сошиал медиа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хоум Плаза”-гийн барилгыг надтай холбож минийх мэтээр холбон гүтгэж харлуулах ажиллагаа хэрээс хэтэрлээ. Би барагтай жижиг харлуулах зүйлс дээр юм дуугардаггүй. Цаг хугацаа үнэн мөнийг дэнслэнэ хэмээн итгэж хүлээцтэй ханддаг. Би хариуцлагатайгаар хэлье. Наад барилга чинь надтай огт хамааралгүй. Худлаа мэдээллээ зогсооно уу. Мөн тус байгууллагын удирдлагуудаас нийгэмд үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсье. Танайхтай нэр холбогдсоор удлаа. Одоо залхаж байна шүү” хэмээн бичсэн байх юм.

Хоум плаза төвтэй Ц.Сандуй үнэхээр хамааралгүй юу?
Тэгвэл бид энэ асуултад хариулт олохоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын http://opendata.burtgel.gov.mn вэб сайтад хандлаа. Тус сайтад “ Хоум плаза төвийн захиралаар Мишигийн Энх-Амгалан гэдэг хүн ажилладаг. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Мишигийн Энх-Амгалан, Жүгдэрийн Ариунтамир, Батдоржийн Батсүрэн гэх хүмүүс байдаг” талаар бичжээ.


Товчхондоо, “Би хариуцлагатайгаар хэлье. Хоум плаза надад хамааралгүй” гээд хээв нэг худлаа яриад сууж байгаа Ц.Сандуйд улс төрийн биш юм аа гэхэд хувь хүний ёс зүй байна уу, ер нь…
Х.Онон
Эх сурвалж: Zuv.mn