Caakmedee

Д.Жигжиднямаа жилийн дотор УБТЗ-ын алтан картнаас 280 сая төгрөг “уншуулжээ”

  • Онцлох мэдээ / Нийгэм
  • 2019/09/23
Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл нь авлига, хүнд суртал, шударга бусыг илчлэн тэмцэх зорилготой. Энэ бол сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын үндсэн үүрэг нь юм. Бид УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, түүний хамаарал бүхий этгээдүүдийн гадаад, дотоодыг хэрсэн сая сая ам.долларын гүйлгээний талаарх мэдээллийг уншигчиддаа хүргэсэн.

Энэ явцад бидний зорилго, зоригийг мохоох, улмаар сэтгүүл зүйн нэр хүндэд халдсан үйлдэл гарлаа. Гэсэн ч бид зогсохгүй. Сэтгүүл зүйн үнэнийг хүргэх зарчмаас ухрахгүй. Ер нь УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой олон асуудал Монгол Улсын хууль хяналтын байгууллагын анхаарлыг хэдийнээс татаад эхэлчихсэн.

Д.Жигжиднямаатай холбоотой төмөр замын салбарт үүсээд байгаа нөхцөл байдал нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж хууль хяналтын байгууллагууд үзэж байгааг энд тэмдэглэе. Түүний асуудалд ОХУ-ын тал ч анхаарал хандуулаад эхэлсэн гэх мэдээлэл бий.

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа гэдэг этгээдтэй холбоотой бас нэг мэдээлэл бидэнд ирсэн. Өмнө өгүүлсэн 7.5 сая ам.доллар, 700 гаруй мянган ам.долларын гүйлгээнүүдийн дэргэд бага аж. УБТЗ-ын нэр бүхий цөөхөн дарга тус нийгэмлэгийн нэр дээрх арилжааны банкны алтан карт хэрэглэдэг юм байна.

Байгууллагын нэр дээрх алтан картыг УБТЗ-ын дарга нар цалиндаа хүрэхгүйгээр байгууллагатай холбоотой зардалд л ашиглах учиртай юм. Д.Жигжиднямаа нь 2018 оны нэгдүгээр сараас 2019 оны хоёрдугаар сарыг хүртэл нийт 281 871 693 90 /Хоёр зуун наян нэгэн сая найман зуун далан нэгэн мянга зургаан зуун ерэн гурван мянга нэг зуун ерэн гурван төгрөг ерэн мөнгө/-ыг УБТЗ-ын алтан картаас уншуулжээ. Өөрөөр хэлбэл, Д.Жигжиднямаа нэг жилийн хугацаанд 280 сая төгрөгөөр зочин хүлээж авч, эсвэл албаны уулзалтуудыг хийсэн гэсэн үг.

Гэхдээ энэ эргэлзээтэй юм. Тиймээс 2018 оны нэгдүгээр сард 1 305 421 төгрөгийг, хоёрдугаар сард 25 260 244, гуравдугаар сард 10 704 500, дөрөвдүгээр сард 12 500 673, тавдугаар сард 2 460 400, зургадугаар сард 18 564 466, долдугаар сард 38 357 466, наймдугаар сард 10 500 388, есдүгээр сард 36 650 067, аравдугаар сард 41 502 651,  арваннэгдүгээр сард 32 389 661, арванхоёрдугаар сард 2 199 219, 2019 оны нэгдүгээр сард 2 031 555, хоёрдугаар сард 47 444 976 төгрөгийг юу юунд зарцуулснаа ард түмэнд тайлагнах хэрэгтэй.

Хэрэв Д.Жигжиднямаа энэ мөнгийг зөвхөн албан хэрэгцээнд зарцуулсан бол УБТЗ ХНН-ийн данснаас 2018 оны нэгдүгээр сараас 2019 оны хоёрдугаар сарыг хүртэл цэвэр ус, цай кофе зэрэг албаны уулзалтад хэрэглэгддэг зүйлст ганц ч төгрөгийн зардал гараагүй байх учиртай. Учир нь энэ 280 сая төгрөг ийм хэрэглээнд хангалттай  хүрэлцэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу