Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй өчигдөр “Ценьзургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, 60 тэрбумын асуудал болон МАН, хувийн бизенсийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан. Тэрбээр “МАН-ын өнөөгийн хагарал нь 2012 оны үеэс эхтэй юм шүү. Тухайн үед М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр түр эвлэлдээд ширээний хоёр талд суусан ч Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтобаяр нар хэрэлдээд салдаггүй байсан. Би тэр үед намынхаа төлөө эд нарыг эвлэрүүлэх ажлыг хийж, бүгдтэй нь уулзсан.
Намайг Н.Номтойбаяртай зодолсон талаар хэвлэлүүд бичиж байлаа. Нэг өдөр намайг У.Хүрэлсүх дуудаад “Чи МАН-д том гавьяа байгууллаа. Ах нь чиний гурван алдааг өршөөнө. Чи асуудлыг эвээр ярьж болгодог хүн. Гэхдээ намын хорооны дарга учраас загнаж, зандрах үе бас гардаг” гээд надад өөрийн өрөөнд өлгөсөн байсан ташуураа бэлэглэсэн” гэж ярьсан юм.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй өдгөө 2002 оны Эрүүгийн хуулиар өдгөө 16-20 жилийн яллах зүйл ангиар зүйлчлэгдэн шалгагдаж буй. Ийм эгзэгтэй үедээ тэрбээр өнөөгийн хүчирхэг лидерүүдийн өөрт нь хандаж хэлж байсан үгсийг зориуд сануулав бололтой.
Г.Итгэл
Эх сурвалж: eguur.mn