Caakmedee

Үхрийн мах килограмм нь 7500 төгрөгийн үнэтэй байна

  • Мэдээ мэдээлэл
  • 2018/12/08
Нийслэлийн Статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргасан байна.
Махны дундаж үнэ
2018 оны арванхоёрдугаар сарын 1-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6460 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7835 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 110 төгрөгөөр (1.4%), үхрийн цул махны үнэ 20 төгрөгөөр (0.2%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 80 төгрөгөөр (1.2%), хонины цул махны үнэ 80 төгрөгөөр (1.1%) буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Энэ сарын  1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1310 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “E Март” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1310 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.

News.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу