Caakmedee

“Sunshine village” хотхоны гүний худаг болон усан бассейнаас гэдэсний бүлгийн савханцар илэрчээ

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2019/10/16

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст “Саншайнь Виллаж” комплекс ХХК-иас ирүүлсэн “Саншайнь виллаж хотхоны спорт цогцолборын усан бассейны усыг шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийн дагуу 2019.09.16-ны өдөр эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр лабораторийн шинжилгээтэй хяналт хийлээ.
Шалгалтын үеэр усан бассейн болон гүний худгийн уснаас 2 дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулсан. Лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн сорилтын дүнгээр тухайн өдрийн шинжлэгдсэн үзүүлэлтээр гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1 мл-т 54-өөр их, усан бассейны усанд /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 14, гэдэсний бүлгийн савханцар 6 илэрсэн. Иймд 10 дугаар сарын 10-ны өдөр тус хотхоны 4 цэгээс дахин давтан шинжилгээ авч, НМХГ-ын Төв лабораторид шинжилгээнд хамруулахад гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1 мл-т 110-175-аар их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli 100мл-т 25-45 илэрсэн. Мөн Спорт цогцолборын усан бассейны усанд хийсэн нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli <2 илэрсэн нь зохих стандартыг хангахгүй байна.
Иймд лабораторийн сорилтын дүнг үндэслэн улсын ахлах байцаагчийн 2 дүгнэлт үйлдэн “Саншайнь виллаж” комплекс ХХК болон “Голд компас” Орон сууц ашиглалтын албанд тус тус хүргүүллээ. “Голд компас” Орон сууц ашиглалтын албанаас гүний худгийн ус нөөцлөх 2 савыг мэргэжлийн байгууллагаар горимын дагуу угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийлгэж, халдваргүйжүүлэлтийн үр дүнг хянах зорилгоор лабораторийн шинжилгээтэй хяналтыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийж, 20 арчдас авч, шинжилгээнд хамруулсан. Лабораторийн шинжилгээний дүн гараагүй байна.
Улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг үндэслэн Саншайнь виллаж комплекс ХХК, Голд компас Орон сууц ашиглалтын алба, Ус Сувгийн удирдах газар хамтран ажилласнаар тус хотхоны ундны усны шугамыг төвлөрсөн ус хангамжийн нэгдсэн системд холбуулан хэвийн үйл ажиллагааг хангууллаа.
Эх сурвалж: МХЕГ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу