Caakmedee

БНХАУ-ын 758 иргэнийг өнөөдөр албадан гаргана

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2019/11/02


Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтран аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион" зэрэг зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын 800 иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас саатуулах ажиллагааг зохион байгуулсан.

Цахим луйвар хийж  байсан байж болзошгүй БНХАУ-ын 758 иргэнийг Гадаадын иргэн харьяатын газар болон Цагдаагийн ерөнхий газраас албадан гаргах ажлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Тэднийг байрлаж байсан буудлуудаас нь галт тэрэгний буудалд хүргэж, орон нутгийн галт тэргээр Замын-Үүд боомтод хүргэн, тэндээсээ албадан гаргана хэмээн ГИХГ-аас мэдээлсэн. ГИХГ-аас албадан гаргаж байгаа иргэдийн паспортод хар тамга дардаг бөгөөд ингэснээр тодорхой хугацаанд Монгол Улсад нэвтрэхийг хориглодог. 

БНХАУ-ын иргэд дээрх зочид буудалд байрлаж байсан бөгөөд 1000-аад компьютер, 10 мянга гаруй монгол дугаартай гар утас ашиглаж байсныг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

EAGLE.MN

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу