Caakmedee

Д.Уламбаяр: Үндэстний урам зоргийг сэргээх, уриалан дуудах хөтөч үзэл санаа хэрэгтэй байна

  • Нийгэм
  • 2019/11/26

Эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу "Монгол бахархалын өдөр” энэ сарын 27
-нд тохиож буй. Энэ өдрийг ташралдуулан "Монголын тэнгэр үзэлтний холбоо”-оос санаачлан "Монголын тэнгэр үзэлтний анхдугаар ИХ ЧУУЛГАН” зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Уламбаяртай ярилцлаа.
Сайн байна уу. Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу
Намайг Д.Уламбаяр гэдэг.Менежментийн чиглэлийн хичээл заадаг багш хүн л дээ. "Улс төр менежментийн академи” гээд насанд хүрэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгууллагыг байгуулан ажиллуулж байна. Мөн иргэд залуучуудыг улс төрд бэлтгэх хөтөлбөртэй. Өөртөө таарсан ажлаа хийгээд л явж байна.
Улс төрийн чиглэлээр сургалт хийдэг хүн гэнэт яагаад "тэнгэр үзэлтэн” болоод хувирчихдаг билээ. Эсвэл та бөө болчихов уу.
Би ер нь барууныханы менежмент, манлайллын чиглэлийн номуудыг нилээд уншсан. Тэгээд тэнэг ч гэмээр нэг бодол төрсөн юм. Эд нар ийм мундаг ном бичдэг байж яагаад дэлхийг эзэлж чадахгүй байгаа юм бол гэсэн. Манай "дошны атаман” гэдэг шиг дэлхийн хамгийн хүчирхэг хаан манайх байтал бидэнд яагаад Монгол маягийн менежментийн загварчлал байдаггүй юм бол хэмээн хөнгөн атаархал төрөөд Чингис хааны тухай сонирхож эхэлсэн юм.Чингис хааны тухай сонирхох сонирхолмаань явсаар байгаад тэнгэр үзэлтэн болгоод орхилоо.Түүнээс биш миний бөө болно гэж юу байхав. Саяханыг хүртэл бөө гэдэг хүнтэй "ориг”-оор нь нүүр тулж уулзаж учирч үзээгүй явлаа.
"Монголын тэнгэр үзэлтний холбоо”-г яагаад байгуулах болсон юм. Холбооны үйл ажиллагааны чиглэл юу вэ?
Тэнгэр үзлийн тухай ойлголт маш энгийн хэрнээ цаанаа асар гүн гүнзгий утга учрыг агуулсан санагддаг. Ер нь бол энэ үзэл санааг ойлгож, мэдрэх гэсэн шунал, түүнийг түгээн дэлгэрүүлэх юмсан гэсэн хүсэл зэргээс шалтгаалж тэнгэр үзэлтэй хүмүүсийг хайсаар байгаад очиж нэгдсэн юм.
Ганц нэгээрээ биш бүгд нийлээд хүчээ нэгтгэвэл энэхүү үзэл санааг судлах, ойлгох, түгээн дэлгэрүүлэх ажлыг томоохон далайцтай хийж болох юм байна хэмээн ярилцаж байгаад "Монголын ТЭНГЭР үзэлтний нэгдсэн холбоо” гэсэн ТББ-г байгуулсан юм.Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тэнгэр үзэлтнүүдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах. Улмаар сургалт соён гэгээрлийн ажил дээр түлхүү төвлөрөх болно.
Чингис хааны төрсөн өдрийг тохиолдуулан"Монголын тэнгэр үзэлтний анхдугаар чуулган”-ыг зохион байгуулах тухай мэдээлэл яваад эхэллээ. Яагаад энэ чуулганыг зохион байгуулах гэж байгаа юм. Шалтгаан нь юу вэ?
Миний хувьд Монгол бахархалын өдрийг энэ жил 4 дэхь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Эхний жил ЧИНГИС архи уухгүй худалдаж авахгүй гэсэн бяцхан хөдөлгөөн өрнүүлсэн.Хамгийн сүүлд авсан мэдээллээр ЧИНГИС архины борлуулалт сүүлийн 3 жил дараалан буурч байгаа.
Үүний дараагийн 2 жил дараалан "Чингис хааны үзэл санаа” эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал зохион байгуулсан. Архи уудаг биш оюун санаагаа сэргээдэг. Их түүхрүүгээ, эзэн хааныхаа сэтгэл зүрх, оюун санаа рүү өнгийж харахыг хичээдэг өдөр болгох гэсэн зорилготой байсан. Энэ зорилго бараг хэрэгжсэн. Одоо нийт ард түмнийхээ баяр болгох, үнэдсэний оюун санааны сэргэн мандлын дуудлагын өдөр болгох санаатай байна.
Тийм ч учраас энэ өдөр болох чуулганаа "МОНГОЛЫН ЭРИНГ ЭХЛҮҮЛЬЕ” хэмээн нэрлэсэн. Жаахан "поп” нэр байж магадгүй ч Монгол үндэстний хувьд, Монгол төрийн хувьд үүнээс цааш унах газар үгүй болчихлоо. Дахиад энэ хэвээрээ жаахан удвал нийгмийн анги давхрагуудын хооронд үймээн самуундэгдэхэд бэлэн болсон байгаа нь нууц биш. Хүн амын дийлэнх хэсэг нь орчны нөлөөллөөс шалтгаалан хөнгөн хэлбэрийн "сэтгэл гурталын эмгэг” гэдэг өвчнөөр өвдөөдэхэлсэн хэмээн манай эмч нар, сэтгэл зүйчид дүгнэж байна билээ.Залуусынх нь 80 дээш хувь нь боломж гарвал гадаадад дүрвэж амьдрах мөрөөдөлтэй.
Одоо энэ үндэстний урам зоргийг сэргээх, уриалан дуудах тийм хөтөч үзэл санаа хэрэгтэй байна. Минийбодлоор энэхүү үзэл санаа ньТЭНГЭР үзэл болж чадна гэсэн асар өндөрхүлээлттэй яваа хүн шүү дээ.
"Тэнгэр” үзэл гэж юу вэ? Бидэнд ийм үзэл ямар хэрэгтэй юм.
Чиний наад асуултанд хариулахын тулд бид ер нь ямар үзэл санаа, үнэт зүйлтэй ард түмэн юм бэ. Бидэнд өөрийн гэсэн үзэл санаа байсан юм уу. Дэлхийн бусад улс үндэстэнгүүдэд өөрийн гэсэн үзэл байдаг юм уу. Бид зөвхөн ингэж "өвчигнөөд” байгаа юм уу гэдэгт хариулахаас эхэлмээр санагдаж байна.
 
Д.Уламбаяр: Үндэстний урам зоргийг сэргээх, уриалан дуудах хөтөч үзэл санаа хэрэгтэй байна
 
Монголчууд бидний хувьд сүүлийн 400 жилийн туршид төрийн бодлогын түвшинд авч суурьшуулсан хэд хэдэн үзэл санаа байна. Монгол ноёдууд хагаралаа тогтоон барих хүч, үндэсний оюун санааны нэгдмэл байдлыг хангахын тулд буддизмын нэг сонирхолтой урсгал болох шарын шашныг нэвтрүүлсэн. Энэ нь Монголчуудын эр зориг, дайнч чанараас айж байсан Манжуудын ашиг сонирхолд яв цав нийцэж энэ шашныг төрийн бодлогоор дэмжин Монголчуудыг тогтоон барих зэвсэг болгон ашигласан санагддаг. Тэгвэл ЗХУ-ын хараат улс байхдаа коммунист үзэл санааг тугаа болгож 70 гаруй жил давхиж. 1990 ээд оны ардчилсан хувьсгал хүний эрх, эрх чөлөө,хувийн өмч, ардчилал гэсэн гэсэн үгсээр дамжин либералист үзэл санаа түгээн дэлгэрч түүнийг бид туйлын үнэн хэмээн бишэрч даган баясаж ирж. "Номонд даган баясах” гэсэн ойлголт нөгөө талаасаа өөрийн бодолгүй байх, түүндээ баясах гэсэн утгыг агуулдагыгсанаж байвал зохилтой.
Нөгөө талаас дэлхийн хөгжингүй, хүчирхэг гэх улс орнууд ямар нэг үндэсний гэмээр үзэл санааг тугаа болгож ард түмнийхээ сэтгэл зүрхийг хураах,дагуулах, эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлдэг. Жишээлбэл хятадууд Күнзээ, япончууд бушидо, өмнөд солонгосчууд үринара, хойд солонгосчууд жүчэ, америкчууд либериал, барууныхан христын шашны үнэт зүйл дээрээ тулгуурласан өөр өөрийн үзэл санаагаа боловсруулж өнөөг хүртэл тээж явна.
"Жин дагасан гөлөг хуцаж чадддаггүй” гэдэг үг байдаг. Бид гадны үзэл санааг нутагшуулах гэж хичээн оролдовч олигтой ч хуцах тэнхэлгүй 400 гаруйжилийг өнгөрүүлсэн. Одоо энэ түүхэн боломжийг ашиглан өөрийн гэсэн ямар нэг зүйлийг гаргаж ирэх цаг болсон.
Тэнгэр үзэлд эзэн эрх, хамтын хариуцлага, хохирол тооцох зарчим, мөнх тэнгэр, түүний хүч, суу заль, суу ухаан гээд асар олон ойлголтууд бий. Бүгдийг нь тайлбарлах боломжгүй тул ганц хамтын хариуцлагын талаар ганц жишээ хэлье.
"Хүний амь насыг хэн хариуцдаг бэ” гэсэн философийн асуулт байна хэмээн төсөөлье. Манай өвгөдийн ухаанаарүүний учир шалтгааыг тайлбарлахдаа "Хүний амь насыг хариуцдаг хамгийн эхний хариуцагч бол агаар, тэгээд ус, тэгээд амьтан ургамал” гэх мэтээр цааш хөвөрнө. Агаар үгүй, бол ус үгүй бол бид хэдэн минут амьдрах билээ.Хэрэв эдгээр хүчин зүйлсүүд бидний амь насыг хариуцдаг юм бол бид тэдгээрийн бүрэн бүтэн байлгах, хайрлах хамгаалах асуудлыг хариуцах нь шударга ёсонд нийцнэ биз дээ. Ингэж байгаль дэлхий ба хүний хооронд үүсэн бий болж байгаа хамтын хариуцлага бүх шатанд хэрэгжих ёстой гэсэн зарчим дээр суурилсан гүн ухаан бол тэнгэр үзэл хэмээнүзэж болно.
Бөө мөргөл тэр дундаа бөө нарын нэр хүнд олон нийтийн дунд тийм сайн биш байгаа нь нууц биш. Тэгэхээр "ТЭНГЭР” үзлийн тухай ярьж эхэлхээр тэд зүсээ хувиргаж бусдад танигдах гэсэн ойлголт гэж үзэж болох уу.
Шивэртэй гээд хөлөө тайрч хаяж болохгүй. Монголд бөө дээр очиж үзээгүй хэдэн хүн байдаг бол гэдгийг бодолцоорой.Муулахаасаа өмнө яагаад ийм олон сайн муу бөө гэнэт бий болов гэдгийг бас бодолцож үзэх хэрэгтэй байгаа юм. ОдооМонголд 20-70 мянган бөө бий гэсэн тойм судалгаатай сууж байна. Өвгөд дээдсийн дайны менежмент, стратегийн нэг салшгүй хэсэг нь өөрсдийгөө аль болох ихээр муулуулах, үзэн ядуулах, харгис зэрлэг гэсэн айдсыг хүмүүст төрүүлэхэд оршдог юм байна хэмээн ойлгосон. Айдсаар дамжуулан хоногшуулах технологитой гэх үү дээ. Хэзээ ч тэд биднийг мартахгүй, хэзээ ч дээрэлхэжчадахгүй. Нэг ёсны оюун санааны хамгаалалтын хүрээ үүсгэж байгааг анзаарч байна уу. Хэнийг ч айлгаж дарамталж чадах 20 мянган ухуулагч бидэнд байгаа гэдэг өнцөгөөс нь харвал арай өөр үр дүн гарах биз.
Олон бөө бий болж байгаа нь тэнгэрийн санаа биз дээ. Одоо энэ олон бөө нар дэлхийд гарч ирнэ. Тэр үед бүүр сонин юм болох бий вий. ккк
"Тэнгэр үзэл” нүүдлийн соёлоос юугаараа ялгаатай юм.
Үзэл санаагаа оршихуйд нь шингээж хэзээ ч мартагдахгүй, хэзээ ч балрахгүй, хэрэтэй цагтаа ахйугаас нь зан үйлээс нь, баяр наадмаас нь, хоол хүнснээс нь, хувцас хунараас нь, дуу хуураас нь үзэл санаагаа сэргээж чадах баталгаа, цоож нь нүүдлийн соёл хэмээн ойлгож болно.
"Тэнгэр үзэл”-ийг дахин сэргээж нийт Монголчуудын үзэл санаа болгох боломжтой юу.
Боломжтой биш шаардлагатай. Маш ширүүн өрсөлдөөн өрнөхбайх. Тодорхой цаг хугацааны эцэстялалт бидний талд, үнэн бидний талд байгаа гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэлбид энэ үзэл санааг гаднаас нь чихэх гэж оролдоогүй харин Монгол хүн бүрийн дотор талд нь нуугдаж байгаа тэр зүйлийг нь өдөөж гаргаж ирэх учраас тэр.
Эцэст нь Монголоо гэсэн сэтгэлтэй хэн бүхэн нам эвсэл, шашин шүтлэг харгалзахгүй "МОНГОЛЫН ЭРИНГ ЭХЛҮҮЛЬЕ” тэнгэр үзэлтний андугаар чуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна. Чуулган маань 11 сарын 27 нд 12 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Та бүхнийг урьж байна.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу