Caakmedee

Ц.Сандуйд заавал ял өгөх гэсэн улайрал буюу шүүхийн тэнэглэл

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2019/12/03

60 тэрбумын хэрэгт буруутгагдаж 4 жилийн хорих ял авсан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт заавал ял өгөх нь хэнд ашигтай байсан вэ? Учир нь 60 тэрбумын гэх асуудал нь гэмт хэрэг биш. Зөвхөн хэдэн хүний дунд өрнөсөн яриа гэдгийг хэргийг шалгах явцдаа мөрдөн байцаагч нар нь тогтоосон. Үүнийг нь прокурор шүүх хурлын үед баталгаажуулж, ял өгөх боломжгүй гэдгийг тайлбарласан талаар шүүх хуралд оролцсон өмгөөлөгч болон иргэний төлөөлөл ярьсан байдаг.

Харин шүүхээс заавал ял өгөх ёстой гэх араншингаар асуудалд хандсан гэдгийг А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн халаглан ярьсан байдаг билээ. Түүний хувьд шүүх хуулийн салбарыг доромжилсон алхам хийж, шийдвэр гаргачихлаа хэмээн халагдаж байсан билээ. Түүний энэхүү санаашрал нь учиртай байжээ. Ц.Сандуй, А.Ганбаатар нарт эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ял оноосон билээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 14.9 буюу сонгууль будилаантуулсан гэх зүйлээр буруутгасан.

Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйл нь дараах утга бүхий.

14.9 дүгээр зүйл.Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах

1.Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 14.5, 14.6, 14.7 гэх зүйл ангийг зөрчсөн бол ял өгнө гэж байна. Эдгээр зүйл анги нь 60 тэрбум төгрөгийг төрийн албанаас босгох тухай 2014 онд буюу сонгууль болохоос 2 жилийн өмнө болсон яриа бүхий бичлэгт ял өгөх хангалттай зүйчлэл мөн үү гэдгийг тодруулах ёстой.

14.5 дугаар зүйл.Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх

1.Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд; сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж;
2.2.хууран мэхэлж;
2.3.сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.6 дугаар зүйл.Сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад нэгээс илүү удаа санал өгсөн; нэгээс илүү удаа санал өгөхийг зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Сонгуулийн саналын хуудас, ард нийтийн санал асуулгын хуудсыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.7 дугаар зүйл.Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах

1.Сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн, эсхүл бусад албан тушаалтан улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулсан; сонгогчийн санал өгөх, санал хураах, тоолох ажилд зориуд саад хийсэн; бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг зориуд гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авахыг зохион байгуулсан; хатгасан; дэмжсэн; санал хураалтын дүнг өөрчилсөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эндээс харах юм бол Эрүүгийн хуулийн 14.9 гэдэг зүйл заалт нь шууд утгаараа Сонгуулийн санал авах байранд ажиллаж байгаа Сонгуулийн хэсгийн хорооны гишүүн, эсвэл ажиглагч, өөр тус байранд ажиллаж байгаа буюу яг сонгууль болох үйл явцын үед оролцсон этгээдийн буруутай үйлдлийг шүүх утгатай байна. Гэтэл 2014 онд буюу 2016 оны сонгууль болохоос 2 жилийн өмнө болсон зүгээр л хэдэн хүний яриа бүхий бичлэгээр баримт хийж ял өгөхдөө дээрх зүйл заалтыг ашиглах болсон нь шууд утгаараа захиалгат гэж харагдуулж байна.

Шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт заавал ял өгөх замаар 60 тэрбумын гэх хэргийг хаах, нөгөө талдаа захиалагчийнхаа захиасыг биелүүлсэн болж харагдах гэсэн юм биш биз. Улсын яллагч нь ял өгөх боломжгүй байна гэсэн тайлбарыг өгсөөр байхад шүүх дээрх зүйл заалтыг гаргаж ирээд яллах дүгнэлт уншсан нь захиалгатай байсан гэх хардлагыг төрүүлээд байгаа гэнэ. Иймээс л Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь улс төрийн золиос болж хэлмэгдчихлээ шүү дээ.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу