Caakmedee

ТАНИЛЦ: Боловсролын зээлээ эргүүлж төлөөгүй улс төрчдийн хүүхдүүд

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2019/12/10

Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр гадаадад сургууль төгссөн ч одоог хүртэл зээлээ төлөөгүй улс төрчид болон тэдний хүүхдүүдийн асуудлыг хөндөж байна. Уг асуудал үе, үе хөндөгддөг бөгөөд УИХ-ын нэлээн олон гишүүн төрийн мөнгөөр гадаадад сурсан ч буцааж төлөөгүй баримт өмнө нь дэлгэгдэж байсан. УИХ-ын гишүүдээс гадна тэдний хүүхдүүд мөн зээлээ төлөөгүй мэдээллийг хүргэж байна.
ТУХАЙЛБАЛ,
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАНЫ АРНА, ГАЛИЯ НАР 
  • 2004 онд АНУ-ын Де Врай их сургуульд суралцахаар 32,000 ам.долларын зээл авсан ч ТӨЛӨӨГҮЙ
  • 2004 онд Английн худалдааны их сургуульд суралцахаар 32,000 ам.долларын зээл
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАНГИЙН ХҮҮ Л.МӨНХДЭМБЭРЭЛ
  • 2009 онд 32,000 ам.долларын тэтгэлэг авч япон улсад Ази номхон далайн их сургуульд суралцсан
ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИНГИЙН ХҮҮ Э.ЗОЛБОО
  • 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд суралцахаар 16,000 ам.долларын зээл
УИХ-ЫН ГИШҮҮН, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД АСАН Т.БАДАМЖУНАЙН ОХИН Б.ОЮУНБИЛЭГ
  • 2003 онд Канад Улсын Ватерлоо их сургуульд суралцахаар 32.000 ам.долларын зээл авсан ч ТӨЛӨӨГҮЙ
САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТЫН ГУРВАН ДҮҮ
  • Сангажавын Баярхишиг, Баярбат, Баярмаа нар тус бүр 32.000 ам. долларын зээл авсан. Үүнээс С.Баярхишиг ТӨЛӨӨГҮЙ
-“АЛТЖИН”-ГИЙН ХҮҮ ЭДАУРД СҮРЭН
  • 2001 онд Англи улсад суралцахаар 16.000 ам.долларын зээлийг авсан ТӨЛӨӨГҮЙ
УИХ-ЫН ДАРГА АСАН С.ДЭМБЭРЭЛИЙН ОХИН Д.НЯМЦЭРЭН
  • 2001 онд АНУ-д суралцахаар 18.000 ам.долларын тэтгэлэг авсан ч ТӨЛӨӨГҮЙ
Боловсролын зээлийн сангаас 13 мянга орчим дипломыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн дагуу дээрх хүмүүс ч мөн дипломоо авах нь. Гэхдээ зээлээ төлөхгүйгээр. Гадаадын их, дээд сургуульд сурахаар зээл авсан 1860 орчим оюутан байгаагаас 179 нь Боловсролын зээлийн сангийн бүртгэлд байдаггүй байна. Эдгээр 179 иргэний зээлийн үлдэгдэл болох 4.5 сая долларын авлага үүссэн байдаг байна.
 
 
Эх сурвалж: isee.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу