Caakmedee

60 тэрбумын жинхэнэ ЗОХИОГЧ хэргийн гадна үлдэх ёсгүй

  • Онцлох мэдээ / Нийтлэл
  • 2019/12/27
-60 тэрбумын зохиогч хэрнээ өөрийгөө Ардын баатарт өргөмжилсөн Г.Доржзодовын үнэн удахгүй ил болно-
Өнгөрсөн мягмар гараг буюу энэ сарын 24-ний өдөр улс төрийн захиалгаар гүтгэгдэж Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс 4 жилийн хорхи ял сонсоод байсан НИТХ-ын дарга Ц.Сандуй, МАН-ын гишүүн А.Ганбаатарт ногдуулсан шийтгэх тогтоолыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож хэргийг нь прокурор уу буцаан. Хүчингүй болгосон шалтгаан нь хэргийн гол оролцогч буюу 60 тэрбумын автор Г.Доржзодовыг энэ хэрэгт холбогдуулан шалгалгүй анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцуулсан нь үндэслэлгүй байна  гэж үзсэн гэсэн үг.
60 тэрбумын авторыг яагаад хэрэгт татах болов
Өөрөөр хэлбэл, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй”, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хамтран ажилласан эсэхийг тус тус шалгах, прокуророос Г.Доржзодовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзсэн юм.
Ямартай ч анхнаасаа энэ асуудалд Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг бус 60 тэрбумын автор Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэж түүний гэм буруутай эсэхийг тогтоох байсан тухайг олон ч хуульчид хэлж байсан. Гэтэл анхнаасаа улстөрийн захиалгатай явагдсан уг асуудалд нэр бүхий хүмүүсийг хамаатай мэт болгох ажлыг 60 тэрбумын зохиогч буюу автор Г.Доржзодов санаатайгаар хэсэг бүлэг хүмүүстэй нийлж тэднийг харлуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийсэн билээ. Тэгвэл үнэн гэж байдаг хойно давж заалдах шатны шүүхээс энэ хэрэгт заавал 60 тэрбумын зохиогч Г.Доржзодов гэгч этгээдийг шалгах ёстой гэсэн шийдвэрийг гаргасан нь түүнийг анхнаасаа энэ хэргийн гол хүн байсан гэдгийг нотолсон юм.
60 тэрбумын авторыг ингэж мөнгө босгодог гэдгийг ХҮН намынхан баталсан
Яг үнэндээ 60 тэрбумын зохиогч буюу автор Г.Доржзодовыг МАН-ынханд энэ схемээ танилцуулахаас өмнө Хөдөлмөнийн үндэсний нам (ХҮН)-ынхан санаачилж, намын жагсаалтаа мөнгө босгох хэрэгсэл болгох гэж байсан талаар тус намыг нэг хэсэг удирдаж байсан, “Алтан дорнод Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганболд “25 дугаар суваг” телевизэд өгсөн ярилцлагандаа онцолсон байдаг. Тодруулбал, “Г.Доржзодов ХҮН-д зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үедээ Болд гэдэг нэртэй байсан. 60 тэрбум гэдэг энэ схемийг хамгийн анх ХҮН-д тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга нь ярьж схем хийсэн байсан. Тухайн үед сонгууль холимог системээр санал хураадаг байсан. Улмаар ХҮН-ынхан жагсаалтын ханш гаргасан. Гэрэл гэгээг харах гэсэн маш олон мэдлэг боловсролтой залуу үүнийг нь сонсоод гутарсан. Ярьж байгаа, хэлж байгаа үзэл бодлоосоо огт өөр, наймааны схем болоод явчихсан. Намайг тэдэн тэрбумаар тэр жагсаалтад ор гэсэн болзол тавьсан” хэмээн өгүүлсэн байдаг.
Товчхондоо 60 тэрбумын анхны зохиогч буюу автор Г.Доржзодов эрүүгийн хэрэгт холбогдож, гэмээ цайруулахын тулд нэрээ солиод, нам дамжин төрийн эрх, албан тушаалыг мөнгө босгох схем зохиож, явсан гэдгийг ганц Т.Ганболд ч бус тус намын Доржханд хүртэл тус нэвтэрүүлэгт орох үеэрээ ярьж байсан.
Мөн түүнчлэн Ц.Сандуй ““Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Г.Доржзодов гэрч гээд боддоо. Уг нь гол зохион байгуулсан хүн шүү дээ. 60 тэрбумын гэх бичлэг задарсан үеэс хойш би нэг ч удаа түүнтэй уулзаагүй” хэмээж байсан.
Хэрвээ Ц.Сандуй 2016 онд үнэмлэхүй олонх болчихоод, тэр схемийг нь хэрэгжүүлсэн бол, өнөөдөр 60 тэрбумын зохиогч буюу автор Г.Доржзодов мөнгөө авчихаад чимээгүйхэн, дуугүй сууж байх байсан. Хэргийн гол учир зангилаа нь Ц.Сандуй түүний зохиосон  схемийг сонссон хэрнээ амьдрал дээр хэрэгжүүлээгүй учраас 60 тэрбумын зохиогч буюу автор Г.Доржзодов МАН-ын удирдах албаны хүмүүсийг шантаажилж, мөнгөтэй болох гээд өрсөлдөгчид нь ярианы бичлэгээ борлуулж тэдэнтэй нийлж ард түмэнд шударга хүний дүр эсгэсэн юм.
Угтаа бол Г.Доржзодов 60 тэрбумын схемийг санаачилсан нь хэрнээ өөртөө бурууг нялзаалгүй өөрийгөө ардын баатар болгож ард түмний тархийг угаасан гэсэн үг.
Магадгүй манай улс гадны улс орон шиг шударга ёсыг эрхэмлэдэг байсан бол Ц.Сандуйг бус Г.Доржзодовыг гэмт хэрэгтний ширээний ард суулгаж түүнд төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэмээн 82.1-ээр зүйлчилж ял ногдуулах ёстой байв.
Даанч өрсөлдөгчөө дарах гэсэн увайгүй хүмүүсийн эрх мэдэлд дарагдсан хуулийнхан энэхүү хэргийг улстөрийн захиалгаар шийдэж Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ял ногдуулсан ч түүнийг нь хүчингүй болгож 60 тэрбумын зохиогч буюу автор Г.Доржзодовыг хэрэгт татан оролцуулж шалгах болсон нь одоо л энэ хэргийн учир нь олдож нэг нөхрийн яриаг сонссоныхоо төлөө хаалттай торны цаана хашигдаж, хэлмэгдсэн Ц.Сандуй нар нэр төрөө цэвэрлэх боломж бүрдлээ. Бид дараагийн удаа  Г.Доржзодов МАН-ын нэр бүхий хүмүүсээс ихээхэн хэмжээний мөнгө шаардсан тухай болон тэрбээр  яг хэн юм бэ гэх мэдээллийг  хүргэх болно.

Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу