ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готлиб Ройтерс агентлагт илгээсэн мэдээлэлдээ “Монгол Улс ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Тэтгэврийн зээлийг цуцлах энэ санал 2017 онд ОУВС-тай Засгийн газар тохиролцон хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөртэй нийцэхгүй байна” гэжээ.
Мөн эрх баригчдын популист амлалт ДНБ-нд эзлэх өрийг хоёр хувиар нэмж, инфляц, төгрөгийн ханшид дарамт учруулна гэж анхааруулжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ажлын хэсгээс баасан гарагт тайлбар хийх хүсэлтэд шууд хариу өгсөнгүй гэдгийг дурдсан байна.
Манай улс 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан, тус сангийн өмнө олон үүрэг хүлээсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn