Caakmedee

Холестриныг түвшинг бууруулахад нүдний хараа сайжирсан болохыг нотолжээ

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2018/12/12

50 насыг шүргээд ирэхээр нүдний торлог бүрхэвч гэмтэх нь түгээмэл тохиолддог болжээ. Үүнээс үүдэн хүмүүс хараагүй болох нь бий. Эхлээд аливаа зүйлийг харахад бүрэлзэн, тодорхой харагдахгүй болдог бөгөөд яваандаа хар толбо үзэгдэж илэрдэг. Энэ нь улам даамжран өнгө ялгахгүй, өрөө тасалгаан дотор байгаа үедээ бүр харж чадахаа больдог.
Сүүлийн үед эдгэрдэггүй гэх энэ өвчнийг судалж, эмчлэх боломжтой гэх таатай мэдээллийг өгч эхэллээ.
Хараагаа хэрхэн хамгаалах вэ?
Харвардын анагаах ухааны их сургуулиас хийсэн судалгаагаар харааны тал дээр асуудалтай насанд хүрэгчид бие организм дахь холестрины түвшингээ бууруулж чадвал уг асуудлаас ангижирч чадна гэдгийг нотолжээ. Бие органимзд холестрин ихээр хуримтлагдахаар нүдний торлог бүрхэвчинд өөхөн давхарга үүсч үүнтэй холбоотойгоор хараа муудаж бүрэлздэг гэнэ. Холестрины түвшинг бууруулах зорилгоор судалгаанд 23 өвчтөнийг оролцуулсан бөгөөд үр дүнд нь мэдээж хараа нь сайжирчээ. Тэгэхээр энд яг юуны тухай яриад байна гэхээр сармисыг хэлээд байгаа аж.
Хэрвээ та өдөр бүр тал хумс сармис идээд байвал байгалийн аргаар холестрины түвшинг бууруулж байгаа хэрэг юм. Түүнчлэн артерын даралт их байх нь нүдний торлог бүрхэвчний идэвхтэй үйл ажиллагааг дарангуйлдаг байна. Тэгэхээр нүдний торлог бүрхэвчийг хурц байлгахын тулд хангалттай хэмжээгээр хүчилтөрөгчөөр хангах шаардлагатай. Сармис бол цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгах байгалийн гаралтай, хамгийн шилдэг бүтээгдэхүүн юм.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу