Caakmedee

ВИДЕО: Энэтхэг эр Усэйн Болтын амжилтыг эвджээ

  • Дэлхийд / Видео
  • 2020/02/17
Энэтхэгт цагаан будаан талбайгаар одос үхэртэй хамт гүйх тэмцээн жил бүр зохиогддог. Энэ удаагийн тэмцээнд Шриниваса Годва гэх эр
100 метрийн зайг 9,55 секундэд туулж, олны анхаарлыг татжээ. 
 
Учир нь 100 метрийн сонгодог гүйлтийн дээд амжилтыг "дэлхийн хамгийн хурдан хүн" гэгддэг Усэйн Болт эзэмшдэг бөгөөд тэрбээр ийм зайг 9,58 секундэд туулж байв. 
 
Дээрх тэмцээний дараа Энэтхэгийн Залуучууд, спортын асуудал эрхэлсэн яам Годваг Нью-Делид дуудан, шалгахаар болсон байна. Годва амьтны тусламжгүйгээр ганцаараа, 100 метрийн зайд Болтоос илүү хурдан гүйж чадвал дэлхий дахины анхаарлын төвд орно гэж хэвлэлүүд мэдээлжээ.
 

Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу