
Б.Жаргалсайхан: Сонгуулийг 700 сая төгрөгөөр хийнэ гэж үлгэр ярих хэрэггүй. Тийм сонгуулийн зардал гэж байхгүй. Бүхэл бүтэн сэтгүүл, боть ном хэвлэж, түүнийгээ тарааж, сонгуульд ялна гэж бодоод байгаа бол гарахгүй байх аа. Иргэд онлайн, фэйсбүүкэд дийлэнх нь холбогдчихсон. Фэйсбүүк бол хамгийн үнэгүй, зардалгүй мэдээллийн хэрэгсэл болчихоод байна. Тиймээс СЕХ, УИХ яаралтай сонгуулийн зардлыг эргэж харах нь зүйтэй.
Э.Сувдаа
Эх сурвалж: control.mn