Caakmedee

Шагай тогловол ёс суртахууны хүмүүжил олох, аливаа юмны оньсыг тайлах давуу талтай

  • Нийтлэл
  • 2020/03/27
Эрт цагаас өнөөг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний шагайн наадгайн нь нүүдэлчдийн үе үеийн амьдрал ахуйд тулгуурласан тоглох арга агуулга хэлбэрийн хувьд төгс боловсон оюуны соёлын чухал өвийн нэг билээ. Уг наадгайн гол хэрэгсэл нь шагай юм. Шагайн наадгай нь тусгай орон байр, анги танхим, цаг зав болон багш шаарддаггүй зөвхөн гэрийн нөхцөлд орчноосоо сурч, намар тэнгэр дуугарахаа больсон үеэс дараа жилийн тэнгэр дуугарах хүртэлх хугацаанд тоглодог уламжлалтай. Нүүдэлчин гэх тодотголтой ард түмэн мал сүргээ маллаж өсгөх, ан гөрөө хийх, ах захаа хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үргэлжлэн харуулах зэргээр хүүхдэд хөдөлмөр, ёс суртахууны хүмүүжил олгож байдгаараа онцлогтой юм.
Уламжлалт ёс заншилтай холбоотой үүссэн тоглоомууд нь хүний бие мах бодод ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд оюун ухаан сэтгэн бодох чадвар, аливаа юмны оньсыг тайлах арга ухаанд ажигч гярхай чанарыг төлөвшүүлэх зэрэг олон давуу талтай.
Шагайн нэршил
Малын хойд хөлийн шаантын нарийн үзүүрт, нөгөө талаараа борви ясны өргөн талд холбогдон орших жижиг цул ясыг шагай гэнэ. Шагайг зарим газарт шаа гэж нэрлэдэг.
Шагайг бог малын, бодын гэж ангилдаг. Харин үхрийн шагайг аргай гэдэг. Мөн буух байдлаар нь өөр өөр нэрлэдэг.
Үүнд бөгтрөгөөрөө дээш харж унавал хонь, хонхор нь дээш чиглэн унавал ямаа, тахираараа дээш харвал тэмээ, шулуунаараа дээш харж буувал морь. Харин үзүүр хэсэг нь доош харж, бөөрөнхий нь дээш харж буувал онх гэж тус тус ангилдаг.
Мөн морь, хонь, тэмээ, ямаа дөрөв болж орхигдох нь ховор, хэцүү эрх байдаг учраас “дөрвөн бэрх” гэж нэрлэдэг болсон түүхтэй. Хэрэв үүнийг буулгасан хүн од хийморьтой байх нь хэмээн билэгддэг билээ. 

Эх сурвалж: mnb.mnскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу