Caakmedee

Хавар цагт хэрхэн хооллох вэ

  • Нийтлэл
  • 2020/03/27
Хүний бие махбод, эрүүл чийрэг байх нь байгалийн цаг хугацаанаас зайлшгүй шалтгаалдаг тул байгалийн хувьсан өөрчлөгдөхийг дагалдан өөрсдийн амьдралын хэв маягаа зохицуулах нь чухал юм. Хаврын улиралд бүх зүйл урган өсч байдаг хэдий ч цаг агаар өөрчлөмтгий, хувьсамтгай байдаг болохоор хуучин архаг гэм хөдлөх, биеийн тамир тэнхээ муудах, өвчинд өртөмтгий болдог.
Хаврын улиралд цас мөс хайлж, газар гэсч, газрын дотоод бүлээн уур дээшилж түүний нөлөөгөөр цэцэг ногоо ургадаг үе бөгөөд энэ үед өвлийн сүүлч сарын хүйтэн, хаврын бүлээн сарын завсрын үе эхэлж хоорондоо харшилж эхэлдэг. Тийм ч учраас “Хаврын салхи хавирга нэвт” гэсэн үг гарчээ. Хаврын хавсаргыг даван туулахад хамгийн зохистой идээ, ундаа нь хүйтэн, халууныг тэнцүүлэх бүлээн чанартай идээ байх ёстой юм. Энэ үед шар идээг голчлон хэрэглэх нь зүйтэй. Ингэхдээ улаан болон хар идээтэй хамт, эсвэл дангаар хэрэглэнэ.
Шар идээ гэж малаас гарах сүү, сүүн бүтээгдэхүүнийг өнгөөр нь бэлгэдэн нэрлэдэг бөгөөд шар тос, цагаан тос, арвайн гурил болон шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, уураг, хайлмаг зэрэг идээ, ундаанууд багтана. Шар идээ нь шингэц сайтай, ходоодны галын элчийг сэлбэж, илчийг үүсгэдэг учир хаврын улиралд нэн тохиромжтой юм.
Харин дөрөв, тавдугаар сард амтлаг, хөнгөн, сэрүүн, тослог идээг /бүх төрлийн цагаан идээ, уураг, тараг, сүү, ээдэм, ааруул, зөөхий, бяслаг/ гол болгож эсрэгээр давслаг, исгэлэн, гашуун амтыг тэвчих нь зүйтэй. Энэ үед хүнд хоол, ундыг боловсруулах явц удааширна.

Эх сурвалж: mnb.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу