Caakmedee

О.Баасанхүү: Миний саналыг хүлээж авсан намд ороход бэлэн гэдгээ хэлсэн

  • Улс төр
  • 2020/04/07
Өнөөдөр АН-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл хийж Ардчилсан намд 100 саяын дэнчингээ өгч, сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрийг зарласан. Түүний хэлснээр АН-д 181 хүн 100 саяын дэнчингээ өгсөн бөгөөд тэдний дунд УИХ-ын гишүүн О.Баасанхүү байгаа гэдгийг хэлсэн юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ, “Би ипотекийн зээлийг бууруулах, тэглэх асуудлаар сонгуульд оролцох улс төрийн намуудад мөрийн хөтөлбөртөө тусгасан талаар санал тавьж байгаа. Хэрвээ миний энэ саналыг дэмжвэл би тухайн намаас нэр дэвшихээ хэлсэн. Гэтэл намайг АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг өгсөн гэж Х.Ганхуяг бичсэн байна. Би энэ хүнийг танихгүй. Ямар зорилгоор миний нэрийг оруулсан юм бүү мэд.
Нэг талаараа гайхалтай гоё мэдээ. Гомдоллоод яахав. Нөгөө талаар эрс худал, гүтгэлэг. Би улс төрийн алхам хийх гэж байгаа. Яагаад гэвэл МАХН-ын өнөөгийн удирдлагууд намайг нэр дэвшихэд блок хийнэ гэсэн. Тиймээс миний бие улстөрийн намын сонголт хийнэ. МАН, АН, ШИНЭ нам, “Зөв хүн электорат” эвслийн аль нь миний саналыг хүлээн авсанд нь ороход бэлэн. Би тэр 100 сая төгрөгийг шилжүүлээгүй. Итгэлтэй байна. АН-ын гишүүн Х.Ганхуяг гэдэг хүнийг мэдэхгүй. Тэр жагсаалтад ямар учраас миний нэрийг оруулсан юм бол, мэдэхгүй.
Сонгуулийн жил хүн гүтгэвэл нэр дэвших хориотой. Улсын ерөнхий прокурор нь "бүрэн зураглал" нэвтрүүлэгт орж, МАН-ынханд үйлчилж байна. Би гомдлоо өгнө. Энэ гомдлыг хуулийн хугацаанд түргэн шийдэх байх гэж бодож байна. Хүнийг гүтгэнэ гэдэг гүтгэлэг.  Надад 100 сая төгрөг байхгүй учир юугаараа өгөх вэ? Хэрвээ мөнгөтэй бол намын итгэл үнэмшил, дотоод асуудлаар өгнө. Хамгийн гол нь тэр мөнгө нь хулгайн мөнгө биш байгаасай. Намаасаа ч гараагүй байгаа хүнийг өөр намд мөнгө өгнө гэж байхгүй. Би УИХ-ын гишүүн болохын тулд улс төр хийгээд байгаа юм биш. Би шинэ манантай яаж тэмцэх талаар мөрийн хөтөлбөрийг орж, улс төрийн сонголтоо хийнэ. МАХН 5 сая төгрөгөө болиод, хүн бүрт үнэгүй орон сууц гэсэн хийрхлээ больчихвол дэмжээд орно.
Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөх нэрээр тодорхой санхүүжилт хийх гээд байна. Энэ санхүүжилтийг хийх гээд байгаа юм бол ялгаварлахгүйгээр хийх хэрэгтэй. Мөн өнөөдөр зээлийн хүүг царцаах хэрэгтэй. Цалингийн зээл, ипотекийн зээл төлөлтөд нь 20 хувийн хөнгөлөлт, дэмжлэг олгоё. Ингээд шударга яриад эхлэхээр шулмын хорлол гэгчээр МАН-ынхан бачууран тэмцэж байна" гэв.

Ж.Бат 
Эх сурвалж: Guren.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу