Caakmedee

С.Эрдэнэ Д.Баттулгыг “жийж”, Ш.Түвдэндоржийг сонгосон уу

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2020/04/07

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гарсаар байна.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Д.Баттулгыг чөлөөлж, оронд нь Ардчилсан намын гишүүн Ш.Түвдэндоржтой хамтарч ажиллахаар сэм тохирсон нь үнэн гэнэ. Тийм ч учраас Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос Д.Баттулгыг чөлөөлөхөөр ярьж байгаа аж. 
Гэвч УИХ-ын сонгууль хоёр сар гаруйн дараа болох гэж байгаа эгзэгтэй цаг мөчид Нийслэлийн намын хорооны даргаа солих асуудал Ардчилсан нам дотор хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм байна. Хэдийгээр С.Эрдэнэ, Д.Баттулга нар хоорондоо түнжин хагарсан үгүй нь одоогоор тодорхойгүй ч С.Эрдэнэ Ш.Түвдэндоржийг Нийслэлийн Ардчилсан намын дарга болгохоор ил цагаан дэмжиж эхэлсэн тухай яриа Ардчилсан намынхан дунд гараад байгаа юм.
Энэ талаар Ардчилсан намын гишүүд “Бид 2020 оны сонгуульд ялалт байгуулахын төлөө нойр хоолгүй явж байна. Үнэндээ нөхцөл байдал амаргүй байна. Намынхаа нэр хүндийг яаж өргөж, энэ сонгуульд олон суудал авах вэ гэж бор зүрхээрээ зүтгэж байна. Үнэндээ ард түмний санаа бодол МАН руу эргэчихсэн байдалтай байгаа. Дарга нар хөрсөн дээрээ бууж ажилламаар байна. Яг ийм хүнд хэцүү үед Нийслэлийн намын даргыг өөр хүнээр солино гэдэг байж болшгүй зүйл.
Д.Баттулга дөрвөн жил нийслэлийн намын ажилтнуудтайгаа гар нийлж ажилласан. Өнгөрсөн хугацаанд бид хэрхэн хамтарч, хэр ажилласны дүн энэ сонгуулиар гарах ёстой. Гэтэл сонгууль хаяанд ирчихсэн үед түүнийг явуулж, шинэ дарга ирэхээр яах болж байна вэ. Намын хороод, ажилтнууд шинэ даргатай учраа олж чадахгүй байсаар Ардчилсан намын олон мянган гишүүний илтгэл алдрах ч эрсдэл бий. С.Эрдэнэ даргын энэ мэт бодлогогүй үйлдлээс болж, ирэх сонгуульд АН дахин ялагдахыг ч үгүйсгэхгүй”  хэмээн эсэргүүцэж эхэлжээ. 
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу