Caakmedee

Н.Багабанди нарын булхайг илчилж, АТГ-д шалгуулахаар өгчээ

  • Онцлох мэдээ / Нийтлэл
  • 2020/04/21
Оюутолгой компанийн удирдлагын баг Монгол улсыг асар их хэмжээний өрөнд оруулж, гүний цэвэр усыг цөлмөж, монгол ажилчдын эрх ашгийг зөрчиж, ард түмэнд ямар ч ашиггүй хулгай гэрээ хэлэлцээрээс хийснээс болж Монголчууд хохирч байна гэж мэдэгдлээ. “Улсаа аврах ард түмний Үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр: “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд /ТУЗ/ монголын талаас буюу хөрөнгө оруулагч талаас Г.Батсүх, Н.Багабанди, Ц.Түмэнцогт гэсэн гурван хүн ажилладаг. Гурвуулаа эрх ашгийн зөрчилтэй, монгол ажилчдынхаа эрх ашгийг хамгаалдаггүй тул тэднийг огцрохыг шаардаж байна.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ын дарга Г.Батсүх хөрөнгө оруулагч талаас томилогдсон. Оюутолгойн орд угаасаа ашиггүй ажиллаж байгаа. Ирээдүйд гарах, учрах хохирлыг монголчууд өөрсдөө хариуцах нөхцлийг бидэнд тохох зарчмаар ажиллаж байгаа. Хүний гараар могой бариулахын жишээ энэ хүн.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт цагаан сарын өмнө нууцаар томилогдсон. Маш олон албан тушаал зэрэг хашиж, их хэмжээний цалин авдаг. Жишээ нь УУХҮЯ-ны сайдын ахлах зөвлөх, “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит команийн захирал, ТУЗ-ын гишүүн гэх мэт албан тушаал хашиж хаана л монгол улсын эрх ашгийг зөрчсөн хурал болно. Тэнд очиж сууж, хурлыг удирдаж хамтран шийдвэр гаргалцдаг.
ТУЗ-ын гишүүн Н.Багабанди ярьсан шигээ байж чаддаггүй. Зайсангийн тусгай хамгаалалттай газарт газар авч, түүнийхээ төлбөрийг төлдөггүй. Татвараас зайлсхийсэн хэргийг нь бид илрүүлж газрыг нь цуцлуулсан. Гэтэл энэ хүн өнөөдөр төрийн ордноор гүйж, ийм өндөр албан тушаал хашиж өөрийгөө хамгаалдаг. Ийм төрийн нууцтай холбоотой өндөр албан тушаал хашиж байсан, төрийн нууцыг мэддэг хүмүүсийг хуулиар хязгаарлаж, албан тушаалаасаа буусан тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллах боломжийг хорих хэрэгтэй.
“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагч талыг төлөөлдөг монголын талын энэ гурван хүн өнөөдөр Монгол ажилчдынхаа эрх ашгийг хамгаалдаггүй хирнээ сард 100 мянган долларын цалин авдаг. Түүнийхээ шанд улс төрчдөд, гадаадын эдийн засгийн алуурчдад Монгол улсыг тонон дээрэмдэх боломжийг олгож, менежер хийсний төлөө олон албан тушаал зэрэг хашиж цалин хөлсөө авч байна.
Иймээс “Оюутолгой” компанийн үе үеийн ТУЗ-ын гишүүдийг бүгдийг нь шалгахыг хүсч албан шаардлагаа АТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудад хүргүүлсэн гэлээ.

Эх сурвалж: paparatsi.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу