Caakmedee

Д.Нямхүү: Москвагаас ирсэн оюутнаас Коронавирус илэрч. 37 дахь тохиолдол бүртгэгдлээ

  • Онцлох мэдээ / Нийгэм
  • 2020/04/25

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжиит мэдээллийг  хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Урьдчилсан тандалт судалгаагаар 16 иргэнээс шинжилгээ авахад коронавурис илрээгүй. Сэтгэл бэлтгэл их чухал. Биеийн хүчээр ганцыг, сэтгэлийн хүчээр мянгыг ялна гэдэг Чингис хааны үг байдаг. Москвагаас ирсэн оюутнаас коронавирус илэрч 37 тохиолдол боллоо. Бид сэтгэлийн хүчээр ялна" гэлээ6 
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  "Коронавирус нь өнөөдрийн байдлаар дэлхийн 213 оронд бүртгэгдсэн. Нийт 2.8 сая хүн өвчилж, 187 мянган хүн нас барж, 790 гаруй мянган хүн эдгэрээд байна. 
ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Москва хотод хүмүүс гэрийн хатуу дэглэмд ороод гурван долоо хонож буй. Уг дэглэмийг тавдугаар сард ч үргэлжлүүлэх ёстой гэдгээ улсынхаа Шуурхай штабад мэдээлжээ. 
Манай улсын хэмжээнд өнөөдөр 744 хүн ажиглалтад байгаа ба эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байна. 119 дугаарын утсаар өнгөрсөн 24 цагийн хугацаанд ирсэн дуудлага нь амралтын газруудад бөөгнөрөл үүсэж байна гэсэн тул амралтын газар хүмүүс олноороо бөөгнөрөхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас сануулж байна" гэв.
Монгол Улсад өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 35 тохиолдол:
  • 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
  • 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлж байв.
  • 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
  • 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
  • 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
  • 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ
  • 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
У.МАНДАХ, FACT.MN
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу